МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ БОЛОН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ БАРИМТ БИЧГИЙГ НЭГТГЭХ АРГА ЗҮЙГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2017-08-22  

Өнгөрсөн жил УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Монгол Улсын байгаль орчин, нийгэм, эдийн засгийн салбарт гарсан ахиц дэвшил болон байгаль орчны олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтэд цогц үнэлгээ хийх чиглэлийг БОАЖЯ-нд өгсөн. Үүний дагуу БОАЖЯ НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг-нийгмийн комисс болон НҮБ-ын харьяа Европын эдийн засгийн комисст хамтран ажиллах хүсэлт тавьж, “Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн хэтийн төлөв”, “Тогтвортой хөгжилд хүрэх замнал” гэсэн гуравласан тойм баримт бичгүүдийг боловсруулж эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр дээрх асуудалтай холбогдуулан БОАЖЯ-наас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Монгол Улсын байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ болон Тогтвортой хөгжлийн хэтийн төлөв баримт бичгийг нэгтгэх, боловсронгуй болгох арга зүйг танилцуулах сургалт, семинар”-ыг зохион байгуулж байна.

Сургалт, семинарт БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БОАЖЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Данела, Гаспарикова,  НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг-нийгмийн комиссын төлөөлөгчид зэрэг албан тушаалтнууд оролцож байгаа юм.

Наймдугаар сарын 22, 23-нд болох уг сургалт, семинараар Монгол Улсын нийэм эдийн засгийн өнөөгийн байдал, макро эдийн засгийн хэтийн төлөв, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Ногоон хөгжлийн бодлого болон НҮБ-ын суурь 3 конвенцийн харилцан хамаарал, хэрэгжилт, Тогтвортой хөгжлийн хэтийн төлөв тойм баримт бичиг боловсруулах ажлын явц зэрэг олон сэдвийг хөндөн хэлэлцэж байна.

Энэ үеэр  БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Тойм баримт бичгүүдийг нэгтгэн боловсруулах нь Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн хүрээнд дэлхийн “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” болон “Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн байгаль орчныг хамгаалах НҮБ-ын суурь 3 конвенц, тэдгээрийг дагалдах гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.  Өнөөдрийн сургалтаар та бүхэнд танилцуулах шинэ арга зүй нь хөгжлийн асуудлуудыг цогцоор нь авч үзэх, тэдгээрийг шийдвэрлэх голч цэгүүдийг олж тогтоох, улмаар хөгжлийн замналаа тодорхойлох арга барилыг багтаасан нь онцлог юм. Түүнчлэн ТХЗ-уудыг НҮБ-ын суурь 3 конвенцтой уялдуулан хэрэгжүүлэхэд Байгаль орчны стратегийн түргэвчилсэн үнэлгээ хийх, ТХЗ-уудын үндэсний шалгуур үзүүлэлтийг тодорхойлох арга зүйг хэрхэн ашиглах талаар та бүхэнд мэдээлэл өгөх юм байна.  Та бүхэн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх арга зүйгээ шинэ аргаар тодорхойлон, салбар дундын харилцан уялдааг хангах талаар үр дүнтэй хэлэлцүүлэг хийж, нэгдсэн ойлголтод хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

 

Эх сурвалж : БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?