ДҮРВЭГСЭД ЦӨХРӨНГӨӨ БАРЖ ЭХЭЛЛЭЭ

2016-03-14  

Европын орнууд хилээ хааснаас хойш дүрвэгсдийн байдал улам хэцүүдлээ. Нялх нойтон хүүхэдтэй, ядарч туйлдсан өндөр настан, эмэгтэйчүүд голдуу дүрвэгсэд Македони, Грекийн завсар хавчуулагдлаа. Сар хоногоор, хааш ч үгүй гацсан дүрвэгсэд, Грек-Македонийг холбосон төмөр замыг хааж, бага балчир хүүхдүүдээ төмөр зам дээр хэвтүүлж эсэргүүцлээ илэрхийллээ. "Хилээ нээ", "Би бол хүүхэд. Мэдэх зүйлээр бага. Гэхдээ л бөмбөрцгийн нөгөө ертөнцөд төрсөн нэгэндээ хүндэтгэлгүй хандана гэдэг бол АРЬС ӨНГӨНИЙ ГАДУУРХАЛ" гэж бичсэн бичгийг тэд энгэртээ зүүсэн байжээ. 12000 цагаачид цугларсан тэр хуаранд Германы гадаад хэргийн сайд асан, эдүгээ 80 настай Норберт Блюм зочилж, "Дэнлүү хүнлэг биш байна. Ийм харгислал европийнхний ёс зүйд үл нийцнэ" гэж хэлээд, цагаачдын нэг майхныг нь дэлбэлсэн байна. Тэр ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж, Европчуудыг хүнлэг, энэрэнгүй байхыг уриаллаа.

 

Ц.ДОРЖГОТОВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?