АНКАРАД БОЛСОН ДЭЛБЭРЭЛТЭД ХОЁР АМИА ЗОЛИОСЛОГЧ ОРОЛЦЖЭЭ

2016-03-15  

Туркийн Анкара хотод өнгөрсөн ням гарагт болсон халдлагын үеэр амиа алдагсдыг тогтоох ажил үргэлжилж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр дэлбэрэлтэд 37 амь үрэгдэж 120 хүн шархаджээ. Эмнэлэгт хүргэгдсэн шархдагсдын 19-ийнх нь биеийн байдал хүнд байгааг албаны эх сурвалж мэдээлжээ. Амь үрэгдэгсдийн дотор халдлага үйлдэгч эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан гэж үзэж байгаа юм. Амиа золиослогчдын нэг нь “Куркистаны ажилчин нам”-ын гишүүн байх магадлалтай байгаа юм байна. Халдлага үйлдэхдээ ашигласан BMW  нь өнгөрсөн 11 дүгээр сард Шаньпурфа мужаас алдагдсан машин байжээ.

Хэргийг илрүүлэхэд хүндрэл учирна гэж үзсэний улмаас тус улсын эрх баригчид уг хэргийг хэвлэл мэдээллээр мэдээлэхийг хориглосон төдийгүй олон нийтийн сүлжээг түр хаагаад байгаа юм.

 

Х.ЭГШИГЛЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?