ТУРКИЙН ИРГЭД 5 УДАА ХАЛДЛАГАД ӨРТЛӨӨ

2016-03-15  

Турк улсад сүүлийн хэдхэн сарын дотор 5 удаагийн халдлага болсны нэг нь өнгөрсөн ням гарагийнх боллоо. Уг халдлагын улмаас 37 хүн амь үрэгдээд байгаа талаар эх сурвалжууд мэдээлээд байна. Уг халдлагын хариуцлагыг одоогоор аль нэг бүлэглэл хүлээгээгүй байгаад бөгөөд Туркийн эрх баригчид хариу арга хэмжээ авч эхлээд байна. Анкарагийн халдлагын дараа эрх баригчид “Курдистаны Ажилчин нам” бүлэглэлийн Ирак дахь байршил дахь зэвсгийн агуулах руу агаараас цохилт өглөө. Учир нь тус улсын эрх баригчид сүүлийн халдлагад тус бүлэглэлийг буруутгаад байгаа юм. Тэд тусгай ажиллагаандаа сөнөөгч онгоц ашиглажээ.

Турк улсад болж буй халдлагын талаар Истанбул дахь BBC-ийн сэтгүүлч “Турк улсад халдлага эрчимжих болсон нь юуны өмнө улс оронд нь улс төрийн хямрал нүүрлэсэнтэй холбоотой” хэмээн мэдээлжээ.

 

Х.ЭГШИГЛЭН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?