ОРОСУУД ХОЙД СОЛОНГОСЫН АРААС ОРОХ ВИЙ

2016-03-16  

Оросын эдийн засаг илэрхий суларч эхэллээ. Тэрбум тэрбумаар хөрөнгө цацсан зэвсгийг нь худалдан авагчид нь голж эхэллээ. Төлөвлөсөн орж ирэх мөнгөний урсгал багассаар байна. Саяхан ерөнхий сайд Медведев,түүний нэгдүгээр орлогч Игорь Шувалов, Сангийн сайд Антон Силуанов, Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкалов, Тооцооны хорооны дарга Татьяна Голикова, Оросын Төв Банкны тэргүүн Эльвира Набуиллина, ерөнхийлөгчийн шадар туслах Андрей Белоусов нар ерөнхийлөгч Путины албан тасалгаанд уулзалт хийсэн байна. Дээрх хүмүүс Оросын Эдийн Засгийн Блокыг төлөөлдөг бөгөөд, ажлын бус цагаар уулзалт болсон гэж Оросын хэвлэлд товчхон мэдээлж байна. Эдийн засгийн блоктой уулзсан учраас Орос оронд үүсээд байгаа эдийн засгийн асуудлаар ярилцсан нь тодорхой. Мэдээллээс үзвэл, дундаж зайны эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтийн тухай ярьцгаасан гэдгээс хэтрэхгүй байна. Гэхдээ Орост гарч буй судалгаагаар оросын иргэдийн худалдан авалт сүүлийн 4 жилд үзэгдээгүй хэмжээнд хүртэл доошилжээ. Путинд итгэх иргэдийн итгэл бага зэрэг буурч, 74 хувьд хүрсэн байна. АНУ хоригоо 1 жилээр, Европын Холбоо 6 сараар хоригоо сунгасан нь Оросын эдийн засгийн таагүй нөлөө үзүүлнэ гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. Хэр удаан тэсэх юм бол доо, дангаараа. 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?