"ГОЛОМТ ТУР" ГОЛЬФИЙН ТЭМЦЭЭНД С.СОНИН ТҮРҮҮЛЛЭЭ

2017-09-30  

Таван сарын турш үргэлжилсэн 12 тоглолтын нийлбэр дүнгээр 1395 оноо цуглуулсан эхогийн урдаа барих эмч, анагаах ухааны доктор С.Сонин түрүүлэв.

Түүний араас Баярхүү- 1290, Батзориг - 1274 оноо авч удаалсан байна. Тур буюу цуврал тоглолтын нийлбэр дүнгээр аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Голомт банкнаас зохиосон нь энэ.

Цуврал 12 тоглолтын нийлбэр дүнгээр түрүлсэн С.Сонинтой товч ярилцав.

Танд баяр хүргэе. Энэ удаагийн тэмцээний онцлогоос дурдана уу?

 Тэмцээн бүрт тогтмол дээгүүр амжилт үзүүлэх нь чухал. Энэ бол Тур тэмцээний өөрийнх нь онцлог. Голомт Тур тэмцээнийг гурав дахь жилдээ зохиолоо. Миний хувьд тэмцээний аварга болсондоо бэлэгшээж байна.

 Гольф бол баячуудын хичээллэх спорт гэдэг ?

- Элит, баячууд тоглодог, хичээллэдэг гэсэн төөрөгдөл бий. Энэ бол нийтлэг спорт. Нэг удаа тоглоход 20000 төгрөг төлдөг. Багаж хэрэгслээ өөрөө худалдан авдаг. Эрүүл мэндэд маш сайн. Нэг удаа тоглоход 4-5 цаг эрүүл агаарт алхдаг. 7-8 км алхсан тооцоо байдаг. Гольфоор хичээллэгсэдийн хүрээ их тэлж байгаа.

Энэ тэмцээнд хэдэн тамирчин оролцов?

- Турд оролцох эрх нь нээлттэй. Эрэгтэй, эмэгтэй болон насны ангилал зааг байхгүй. Нийтдээ гольфоор хичээллэдэг 52 тамирчин өрсөлдсөн.

 Гольфоор хичээллэхийн онцлог нь юу вэ?

- Маш эрсдэлгүй спорт. Би залуу байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан. Миний насны хүнд сагсан бөмбөгөөр тоглох нь эрсдэлтэй. Харин гольф бол насны ялгаагүй тоглодог, маш эрсдэлгүй спорт. Ялангуяа нурууны ажиллагаанд маш сайн нөлөөтэй.

 Баярлалаа. Таны спортын карьерт улам их амжилт хүсье. 

 

 

Ярилцсан Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?