В.ПУТИН: ХООСОН УЛИГЛАХАА ЗОГСОО

2016-03-17  

Хариуцсан ажилдаа эзэн бол. Олон улсын допингийн эсрэг хороотой хамтын ажиллагаагаа сайжруул. Мэдээлэл солилцоогоо сайжруул. Хэнэггүй байдлаа зогсоо. Авсан мэдээллээ шат шатандаа хүргэ. Зөв мэдээллээр холбогдох байгууллагаа цаг алдалгүй хангаж сур. Буруугаа өөрсдөөсөө хайцгаа. Зөвхөн Оросын тамирчид биш, орон орны 60 гаруй тамирчид допингод хамрагдсан. Бүү улстөржүүл. Путин допингтой холбоотой үүсээд байдгаа асуудалтай холбогдуулан Оросын спортын эрүүл мэнд хариуцсан удирдах бүрэлдэхүүнийг дуудаад ингэж зэмлэсэн байна. Мельдония нь тамирчны нэмэгдэл ачаалал авахад нөлөөлдөг юм байна. Оросын шигшээ төдийгүй, хуучин Оросын холбооны улсад багтаж байсан улс орны шигшээ баг өргөнөөр эм бүтээгдэхүүнийг ашигладаг байжээ. Хэлсээр, мэдээлсээр, анхааруулсаар байтал, санаатай юм шиг ийм байдалд хүргэчихээд, түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, алдаагаа ухамсарлахгүй байгаад Путин эмзэглэж, "Хоосон улиглахаа зогсоо, ажилдаа орцгоо" гэж спортын эрүүл мэнд хариуцсан албатуулаа зэмлэлээ.

 

 

Э.ЦЭНД

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?