АНУ, ХОЙД СОЛОНГОСТ ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

2016-03-17  

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама БНАСАУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тогтоолд өчигдөр гарын үсэг зурсан талаар Цагаан ордноос мэдээлжээ. Тус тогтоолд заасны дагуу АНУ-ын нутаг дэвсгэрт буй Хойд Солонгосын бүх өмч, эд хөрөнгийг царцаах юм. Түүнчлэн аж үйлдвэр, тээвэр, уул уурхай, эрчим хүч, санхүүгийн салбартай холбоотой Хойд Солонгосын бүх эд хөрөнгийг царцаана. АНУ-ын иргэд Хойд Солонгосын Засгийн газрын ашиг сонирхолд нийцсэн технологийн бараа бүтээгдэхүүнийг экспортлохыг мөн хориглож байгаа юм. Мөн Хойд Солонгост шинэ хөрөнгө оруулалт хийх, төмөр, графит, нүүрс, програм хангамж нийлүүлэхийг хоригложээ. Хойд Солонгосын эсрэг авсан тус хориг арга хэмжээг зөрчсөн этгээдийг АНУ-ын нутаг дэвсгэр рүү оруулахгүй байх тогтоолд Барак Обама гарын үсэг зурсныг ВВС мэдээлсэн байна.

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?