“ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХАД МОНГОЛ УЛСЫН ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР” ЧУУЛГАН БОЛНО

2017-10-02  

Дэлхийн улс орнууд Парисын хэлэлцээрийн хүрээнд  уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн эсрэг тодорхой зорилт тавьж, 2015-2030 онд шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зорьж буй. Монгол Улс хувьд ногоон хөгжлийн бодлогынхоо хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах хувь нэмрээ тодорхойлж хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд эдийн засгийн хөгжил өнөөгийн жишгээр явна гэж тооцсон үзүүлэлттэй харьцуулахад 14 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд олон улсын түншүүдийн тусламж дэмжлэг, хамтын хүчин чармайлтаар үндэсний хэмжээнд, салбар дундын уялдаа холбоотой түншлэлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.

Монгол Улсын   Байгаль орчин, аялал жуулчлалын яам, NDC Partnership /Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл/ олон улсын байгууллагатай хамтран “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр” олон улсын чуулганыг 10 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Корпорейт” зочид буудалд зохион байгуулахаар боллоо.

Чуулганд Монгол Улсын хувь нэмэр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, олон улс, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд тэргүүтэй 250 гаруй талууд оролцоно. Улмаар уур амьсгалын өөрчлөлтийн бодлого зохицуулалт, бүтцийн орчин, зохион байгуулалт, уялдаатай хэрэгжилтийн талаар санал солилцох бөгөөд чуулганы үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжиж байгаа бодлого хөтөлбөрүүдтэй танилцаж, Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, бодлого стратеги, механизм зэргийн талаар үндсэн чиглэлийг тодорхойлох юм.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?