МУ-ЫН 15 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙД, ХАА-Н ДОКТОР, ГАВЬЯАТ АГРОНОМИЧ Ш.ГУНГААДОРЖ : САЙД ХҮН ИНГЭЖ Л АЖИЛЛАХ ЁСТОЙ

2017-10-02  

- Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын уур амьсгал тогтворгүй болж эхэлсэн. Мөн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргалаа. Ер нь Засгийн газрыг богино хугацаанд солих нь эргээд ямар үр дагавартай вэ? Эерэг эсвэл сөрөг тал руугаа аль нь илүү давамгайлах бол?

-МАН 65 суудал аваад ард түмний итгэл найдварыг хүлээгээд парламентад олонхи болоод ажиллаж байна. Нэг жилийн хугацаанд дорвитой том өөрчлөлт гарчих хугацаа биш л дээ. Гэхдээ ямар улс, ямар засгийг хүлээж авлаа гэдгээ мөн бодох хэрэгтэй. Үүнтэй харьцуулахад ахиц өөрчлөлт гарах эхлэл харагдлаа гэж би үзэж байгаа юм

-Дараагийн Засгийн газар үүрэгт ажлаа авахад өмнөх Засгийн газрын ажлыг үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага ер нь хэр байна гэж та харж байна?

-Мэдээж шүү дээ, өмнөх Засгийн газарт хийж байсан хэрэгжүүлж эхэлсэн цаашид хэрэгжүүлэх олон  ажлууд байгаа.  Шинэ засгийн газрыг үргэлжлүүлээд хийнэ ойлгож байгаа.

- Улс төр, эдийн засагчид Засгийн газар тэр дундаа яамдуудын хийсэн ажлуудыг өөр өөрсдийнхөөрөө дүгнэлт өгөөд эхэлчихсэн. Ард иргэд ч гэсэн аль салбарт ямар ахиц дэвшил гарав гээд дүгнээд явж байгаа. Таны хувьд ХАА-н Ухааны доктор, агрономич хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Би ХАА-н салбарт насаараа ажиллаж зүтгэж яваа хүний хувьд  үе үеийн сайдуудыг ХАА-н салбарт ахиц дэвшил гаргаасай, урагшлаасай гэж бодож явдаг. П.Сэргэлэн сайд  ХАА-н салбарт ажилласан 1 жилийн хугацаанд олон ажлын суурийг тавьж эхлүүлэн  ахиц дэвшилийг бий болгосон гэж бодож байгаа. ОХУ-ын ХАА-н яамтай харилцаа тогтоож, сүүлийн 20-иод жил  хөндий байсан харилцааг сэргээж чадлаа.

Үүний илрэл нь П.Сэргэлэн сайд  ОХУ-д ажлын айлчлал хийж, МАА-н салбар, тэр дундаа мал эрүүлжүүлэх,  мал эмнэлгийн асуудалд нилээн томоохон ажлууд хамтран хэрэгжүүлэхээр болсон. Зарим ажлууд хэрэгжиж эхэлсэн.  

Мөн газар тариалангийн салбарт техникийн шинэчлэл хийхэд маш том эхлэлийг тавьсан. ОХУ-д үйлдвэрлэсэн 10 сая долларын өртөг бүхий  сүүлийн үеийн

техник тоног төхөөрөмжүүдийг оруулж ирж ургац хураалтын өмнө  3 жилийн хугацаатай зээлийн шугамаар тариаланчдад өглөө. Энэ бол сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг нэг жилийн дотор шуурхай ажиллаж бодит  ажил болголоо.

Түүнчлэн зорилтот зах зээлрүү Арабын орнууд, Турк,  Иран улсууд руу мах экспортолж эхэлсэн  үнэхээр сайшаалтай ажил байлаа.  Маш том ахиц. Ер ХХААХҮ-ийн салбар бүрт олон ажил хийж, ахиц үр дүнг гаргаж байгааг харах сайхан байна.

Хамгийн гол нь П.Сэргэлэн сайд  орон нутгийнхаа малчид, тариаланчидтайгаа байнга холбоотой байж,  газар нь дээр нь асуудалтай нүүр тулж асуудлыг газар дэрэ нь шийдэж ажиллаж байна. Сайд хүн ингэж л ажиллах ёстой. Орон нутагт юу болж байгаа гэдгийг сургаар биш өөрийн биеэр явж танилцаж, үзсэний үндсэн дээр  салбарын цаашдын бодлогыг боловсруулах ёстой.

Шинээр байгуулагдах Засгийн газар ажлаа сайн хийсэн зарим нэг сайдуудыг үлдээвэл энэ том салбарын ажил гацахгүй сайн явна гэж бодож байна.

-Таны хувьд  ХАА-н салбарт насаараа ажилласан, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд одоо болоод өнгөрсөн үеийн талаар харьцуулан ярьвал?

-Тухайн үеийн систем өөр байлаа. Төвлөрсөн төлөвлөгөөт системтэй байсан.Сахилга дэг журам их хатуу. Хэлсэн бүгд ажил болдог байсан учраас ХАА-н салбар 70,80-аад онуудад эрчимтэй хөгжиж байсан.  Газар тариалан, мал аж ахуйн салбар хоорондоо хоршиж ажиллаж байсан. Хоёрдугаарт шинжлэх ухааныг ХАА-н үйлдвэрлэлтэй нягт холбож салбар яамтай хамтарч ажиллаж байсан. Тийм ч учраас ажил нилээд үр дүнтэй явагддаг байсан. Цаашдаа хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарыг дэргэдээ авч ажилуулбал үр дүн нь сайн байна. Шинжлэх ухаан үйлдвэр хоёр холбогдож байж салбар хөгжинө.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Enxbayar:Aldar ner xuuzuldugch Gungaagiin talaar http://www.shuurhai.mn/?p=89672 2017-10-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?