ӨЛЗИЙТ ГОЛЫН САВ ДАГУУ ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОХ ГЭЖ БАЙСАН КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЛОО

2017-10-03  

Хууль бус алт олборлолтын уршгаар байгаль орчин, тэр дундаа голын сав газрууд ихээр сүйддэг. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол цаг тухай бүрт нь арга хэмжээ авч, холбогдох бусад яам, агентлагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажилласаар ирсэн юм.

Тэгвэл уг ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Галуут суман дахь Өлзийт голын сав дагуу буюу Их тойруу хэмээх газар хууль бусаар алт олборлолт явуулах гэж байсан “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг ажлын хэсгийн дүгнэлтээр зогсоолоо. БОАЖЯ, УУХҮЯ, АМХЭГ, МХЕГ, АТГ, Ерөнхийлөгчийн тамгын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа юм.

Хэрэв тус газар олборлолт эхэлсэн бол Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай сав болон Бөөн цагаан, Орог нуурын эко системд аюул учрах эрсдэл үүсэх байсан бөгөөд уул уурхайн олборлолтыг ийн таслан зогсоожээ.

 

 

Эх сурвалж : БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ компанийхан дээрээсээ татах хүнгүй юм бна.Заамарт 80м-гүнээс олборлолт явуулаад нөхөн сэргээгээгүй компанийг яач ч чаддаггүй юм бна лээ.Том дарга нарын компанид хапдаж чаддаггүй хоер нүүртэй гадаадын компанид үйлчилдэг АМХЭГ,МХГ-н дарга нарыг зайлуул. 2017-10-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?