АЗ ЖАРГАЛТАЙ ОРНУУДЫН ЖАГСААЛТЫГ ДАНИ УЛС ӨНГӨЛЖЭЭ

2016-03-17  

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсын жагсаалтыг “Ал жазера” агентлаг танилцуулжээ. Уг жагсаалтыг 5,6 сая хүн амтай Дани улс хоёр дахь удаагаа тэргүүлсэн байна. Аз жаргалын индексийг хүн ардынх нь эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, ажлын байрны аюулгүй байдал, нийгмийн нөхцөл, улс төрийн эрх чөлөө, засгийн газрын авилга зэргийг нь авч үздэг байна.  Дани улсын эмэгтэйчүүдийн 43 хувь нь олон нийтийн секторт өндөр дээд алба эрхэлдэг, нийгмийн халамж сайтай улсын нэгд зүй ёсоор тооцогддог юм. Харин манай улсын хувьд 157 орноос 101 дүгээрт бичигджээ. Энэ жагсаалтын адагт Бурунди улс хамгийн аз жаргалгүй үндэстнээр нэрлэгдсэн байна.

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?