“ТАРЬЦ, СУУЛГАЦ-2017” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2017-10-11  

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж жилдээ ганц удаа биш, хавар, намар бүх нийтээрээ мод тарьдаг болсон. Энэ намрын  “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” ирэх бямба гариг буюу аравдугаар сарын 14-нд тохиож байна. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-наас уламжлал болгон зохион байгуулж ирсэн  “Тарьц, суулгац-2017” үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдаа 2 өдөр үргэлжлэх бөгөөд Ойн судалгаа, хөгжлийн төв, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35 гаруй ойн мэргэжлийн байгууллага өөрсдийн мод үржүүлгийн газарт тарьж, ургуулсан төрөл тарьц, суулгац, үр, үрсэлгээ болон бордоог худалдан борлуулж байна.

“Тарьц, суулгац-2017” үзэсгэлэн худалдааг нээсэн БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа томоохон сорилтын нэг нь уур амьсгалын өөрчлөлт болоод байна. Энэхүү сорилтыг даван туулахад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, түүний шингээлтийг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой арга замын нэг бол ой мод тарих, ойжуулах ажил билээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн мод тарих идэвх санаачлагa бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор бий болгосон “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн арга хэмжээг улсын хэмжээнд 15 удаа амжилттай зохион байгуулж, 10 сая гаруй модыг тарьжээ. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн арга хэмжээний нэг салшгүй үйл ажиллагаа нь тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа юм. Тус үзэсгэлэнг зохион байгуулах нь нэг талаас мод тарьж, ургуулах бизнес эрхэлдэг иргэн, аж ахуйн, нэгж байгууллагын борлуулалт, үйл ажиллагааг дэмжих, нөгөө талаас мод тарих өдрийг угтаж, мод тарих хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж байгууллагыг тарьц, суулгац болон мод тарих мэргэжил арга зүйн удирдлагаар хангахад чиглэгдсэн ач холбогдолтой арга хэмжээ юм.  Ард иргэд, аж ахуй нэгж, байгууллага Та бүхнийг “Тарьц, суулгац-2017” үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаанд амжилт хүсч, өргөнөөр оролцохыг уриалж байна” гэсэн юм.

Tарьц, суулгацын  үзэсгэлэн худалдаа нь жилээс жилд өргөжиж ирсэн бөгөөд 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд 25 орчим зүйлийн мод, сөөгний 16000 орчим тарьц, суулгац худалдаалж, 70 гаруй сая төгрөгийн борлуулалтыг хийдэг болжээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЗАСГИЙН ГАЗРЫГ ДАН УИХ-ЫН ГИШҮҮДЭЭР БҮРДҮҮЛЭХ НЬ ЗӨВ ҮҮ, БУРУУ ЮУ ?