ЯКУТЫН ЭМЭГТЭЙЧҮҮД МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДЭЭС ӨРСЛӨӨ

2016-03-19  

"Долоон голтон" уран сайхны киноны гол дүрээр Оскарын шагнал хүртсэн жүжигчин Леод " Ард түмний Оскар" шагнал олгох болсноо Якутын бүсгүйчүүд зарлалаа.

"Ард түмний Оскар" шагналын цомыг Эллей гэж нэрлэсэн байна. Эллег дээшээ тэнгэр рүү ширтэж байгаагаар урласан нь од, гаригтай ярилцагч гэсэн санааг илтгэж байгааг илэрхийлсэн гэж шагналыг санаачлагчид хэлж байна. Жинхэнэ Оскарын шагналаас дутахааргүй хийцтэй "Ард түмний Оскар" цом нь 30 см-ийн урттай, 1,4 кг жинтэй, цул алт, мөнгөөр хийсэн юм байна. Якутын 144 эмэгтэй алт, мөнгөн ээмгээ хандивлажээ. Нийтдээ 1 кг 386 мөнгө, 3,49 грамм алт орсон цом нь энгэртээ якут түмний айргийн "чорон" хэмээх савыг барьж байгаагаар урлажээ.

Энэ цомыг гараас гар дамжуулсаар Леод хүргэнэ. Албан ёсны гардуулах үйл ажиллагааг зохион байгуулахгүй гэж мэдэгдлээ. Уг цом Якут-Москва- Майми- Лос Анжелос гэсэн маршрутаар гараас гар дамжсаар очих маршруттай. Өөрсдийнх амьдрал ахуйтай ижил төстэй дүр бүтээсэн, хүн байгалийн хүйн холбоог уран сайхны аргаар чадварлаг илэрхийлсний төлөө энэ шагналыг зөвхөн Леод зориулсан гэдгээ зохион байгуулагчид хэлж байна. 144 эмэгтэй хандивласан ээмгийнхээ өрөөснийг нь өөрсдөдөө дурсгал болгон үлдээжээ. Тэд монгол бүсгүйчүүдээс өрсжээ.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zolo:uuchlaarai setguulchee manai busguichuud tedend ehleed bolomj olgoson bhgui yu, iim uchirtai, zarlaad medeeleh hergegui yum gj bdg da 2016-03-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?