ОРОС УЛСЫН ИРГЭДИЙН 40 ХУВЬ ЯДУУЧУУДЫН ЭГНЭЭНД ГУЛСАН ОРЖЭЭ

2017-11-07  

 

-Орос орныг удирдсан 16 жилийн ( 3 удаа ерөнхийлөгч, 1 удаа ерөнхий сайд) хугацаанд Орос орны эдийн засаг уналтанд орж, оросын иргэд ядуу зүдүү амьдрах болсон. Баян хоосны ялгаа улам ихэссэн. Та энэ асуултанд юу гэж хариулах вэ? гэж бие даасан "Бороо" ТВ-ийн сэтгүүлч Путинаас асуулаа.

-Энэ бүхний эхлэл нь аль 90 оны тэртээ тавигдсан. Түүний үр дагаврыг бид хүртэж байна. Оросын хүн амын 38% бараг 40% гэсэн үг, ядуу амьдардаг. Ийм судалгаа гарсан, асуудлыг бид мэдэж буй. Барууны ертөнц, АНУ-ын тавьсан хоригоос болж амьдрал бүр дордсон тал бий. Гэхдээ сүүлийн 2 жилд нөхцөл байдал нааштай тал руугаа эргэсэн. Амьдрал ахуй дээшилсэн. Энэ бол эдийн засгийн эерэг дохио. Гэхдээ асуудлыг бид харж байгаа, мэдэж буй учир шийдвэрлэх учиртай гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин сэтгүүлчидтэй хийх хэвлэлийн бага хурлын үеэр хариуллаа.

 

 

 

Э.МАНДУУЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?