ОЙ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР МОНГОЛ УЛС БУСДЫН ХАМТ УРАГШИЛЖ БАЙНА

2017-11-13  

ОХУ, БНХАУ-ын хооронд орших Монгол улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудын нэг юм. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол орны уур амьсгал дэлхийн дулаарлын дундаж хэмжээтэй харьцуулахад гурав дахин өсөж, улмаар ган гачиг, гал түймэр, цэвдэг хайлахад нөлөөлснөөр уламжлалт нүүдлийн аж ахуйг эрсдэлд оруулж байна.

Монгол улс нь тайгын буюу экологийн сэрүүн бүсийн урд захад оршдог. Энэ экологийн бүсэд дэлхийн хамгийн том ойн сан, нүүрстөрөгчийн хамгийн том шингээгч, хамгийн их хэмжээний хүлэрт намаг багтдаг. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт, ойн тогтворгүй менежмент, ойн нөөцийн доройтол, хомсдол зэрэг нь энэ экологийн бүсэд эрсдэл учруулж байна. 2001-2006 оны хооронд ойн сан нь хамгийн ихээр хомсодсон гурван улс гурвуулаа энэ тайгын, сэрүүн бүсийнх байжээ. Гэсэн хэдий ч тайгын экологийн бүсэд тулгарч буй асуудлын талаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон улсын хэлэлцээрүүдэд ихэнхдээ мартагдаг.

Монголын орны хувьд энэ экологийн бүсэд байгаа улс орнуудаас цорын ганц хөгжиж буй орон юм. Монгол орны ойн сан нь нутгийн хойд хэсгээрээ нарс, хус, шинэс, урд хэсгээрээ цөлийн ой бүхий нийт 18 сая га талбайг эзэлдэг бөгөөд Камбож улсын газар нутагтай ижил хэмжээтэй юм. Энэ ойн сан нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн Монгол орны ой нь, мөнх цэвдэг хайлахаас хамгаалах, усны эх, ундаргыг хамгаалах, хөрсний гулсалтаас урьдчилан сэргийлэх, ойн хортон шавжтай тэмцэх зэрэг экологийн ач холбогдолтой бөгөөд эдгээрийн үр дүнд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг малчин иргэдийн дасан зохицох чадвар дээшилж, цаашлаад Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна.

Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, дасан зохицох чадвартай ойг бий болгоход чиглэсэн стратеги боловсруулахаар ажиллаж байна. Иймд дэлхий дахинд үнэ цэнэтэй, энэ чухал экосистемийг хамгаалах, сайжруулахад шаардлагатай үндэсний чадавхыг бүрдүүлэх, бэхжүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилго бүхий тайгын экологийн бүсийн олон талт хамтын хамтын ажиллагааг дэмжсэн сүлжээг хамтран байгуулах талаар тайгын экологийн бүсэд орших улс орнууд, хандивлагчдад хандан Монгол улс уриалж байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бонн хотноо болж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенц”-ийн Талуудын 23 дугаар бага хурлын үеэр дэлхийн дулаарлын үр нөлөөг хэрхэн сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход ойн оруулах хувь нэмэр зэрэг чиглэлээр Азийн гурван улс танилцуулга хийж байгаагийн нэг нь Монгол улс юм. Энэ хүрлийн үеэр Монгол улсаас танилцуулах уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ойн гүйцэтгэх үүрэг, оруулах хувь нэмрийн тухай богино хэмжээний кино, танилцуулгыг БОАЖЯ болон Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрөөс бэлтгээд байна.

Энэхүү арга хэмжээг UN-REDD үндэсний хөтөлбөр болон Ойн Нүүрстөрөгчийн Түншлэлийн Үндэсний төслүүд хамтран 2017 оны 11-р сарын 16-ны өдрийн 12:30 – 14:00 цагийн хооронд НҮБХХ-ийн павильонд зохион байгуулах бөгөөд уг арга хэмжээнд Уур Амьсгалын Ногоон Сан, Хандивлагчид, Хөгжлийн түншүүд, Бразил, Монгол, Мьянмар, Папуа Шинэ Гвинейн Засгийн газрын төлөөлөгчид оролцоно.

Энэ үеэр ой, уур амьсгалын өөрчлөлтийн талаар Монгол Улсаас танилцуулах богино хэмжээний кинонд Монголын эх дэлхийн мисс, А.Баярцэцэг (Бела) тоглосон билээ. Гэрэл зургуудыг холбогдох чиглэлээр хэвлэн нийтлэх боломжтой.

Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөр нь REDD+ хөтөлбөр хэрэгждэг улс орнуудаас тайгын ой бүхий цорын ганц улс гэдгээрээ онцлог юм. Монголын орны сэрүүн бүсийн ойн хэмжээ 13.1 сая га бөгөөд ойролцоогоор Грек улсын газар нутагтай тэнцүү хэмжээтэй юм. Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, уян хатан, дасан зохицох чадвартай ойг бий болгоход чиглэсэн стратеги боловсруулахаар ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах, түүнд дасан зохицоход чиглэсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, ойн түймэр, хортон шавжтай тэмцэх стратегийг сайжруулах, цаг агаарын гамшигт үзэгдлээс хамааралтайгаар иргэдийн амьжиргааны эмзэг байдлыг бууруулах зэргээр тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмэр оруулах боломжтой. Тайгын сэрүүн бүсийн ой нь дэлхийн эх газар дээрх нүүрстөрөгчийн хамгийн том сан бөгөөд уул амьсгалын өөрчлөлтөд маш их өртөж байгаа билээ. Монгол улс нь цорын ганц хөгжиж буй бөгөөд REDD+ хөтөлбөр хэрэгждэг тайгын сэрүүн бүсийн ой бүхий улс юм. Монгол орны тайгын ой, хүлэрт намаг, бэлчээрт хэрэгжүүлэх ажлыг дэмжихэд улс орнууд, бүс нутгийн хамтын ажиллагааг уриалан дуудаж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?