ОРОС ОРОН ЦӨХӨРСӨН Ч ПУТИНЭЭС САЛАХГҮЙ

2016-03-22  

Оросууд Путиныг дахин сонгохыг хүсэж байна гэж РИА НОВОСТИ агентлагаас мэдээллээ. Өнгөрсөн жил оросын хүн амын 57% нь Путиныг дэмжинэ гэж байсан бол энэ жил энэ тоо өсчээ. Өнгөрсөн жил тухайлбал, 25% нь Путиныг дэмжихгүй гэж байсан бол 22% болж буурлаа гэжээ. 

Яагаад гэдэг асуултад, 33% улс төрийн арвин туршлагатай, 31% нь маш идэвхтэй үйл ажиллагаатай төрийн тэргүүн, 25% энэ хүн Оросын эрх ашгийг тууштай хамгаалагч гэж санал асуулгад оролцогчид хариулсан байна. 

"Путин бол дэлхийн хамгийн баян хүний нэг" киног үзсэн үү? гэдэг асуултад бас хариулт авсан байна. Санал асуулгад оролцогчдын 68% огт дуулаагүй, 29% сонсож, уншсан, 3% нь үзсэн гэж хариулсан байна. 

Нийт санал асуулгад оролцогчдын 32% нь Орост дайсагнасан үзэл суртлын кино, 22% Путины эсрэг ээлжит гүтгэлэг байна гэж BBC-ийн Путины тухай хийсэн киноны тухай байр сууриа илэрхийлжээ. Судалгааг бүх орон даяар, нийт 1600 хүнийг хамарч хийсэн гэж Левада центр судалгааны төвөөс тодруулсан байна. Судалгаа нь энэ оны 3-р сарын эхний 10 хоногийг хамарчээ.

 

 

Д. ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :ПУТИН ШИГ УДИРДАГЧ МОНГОЛД БАЙВАЛ СЭРГЭНЭ Ш ДЭЭ МАНАЙ НОХОЙНУУД УЛИЛДАХААС ӨӨРИЙГ ЭС МЭДНЭ 2016-03-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?