БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ ЖАЙКА-ГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-11-23  

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ноён Сато Мицүми БОАЖ-ын сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, техникийн хамтын ажиллагааны хүрээнд ирэх оноос хэрэгжих “Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь” төслийн талаар мэдээлэл өгсөн. Энэхүү төсөл нь Монгол Улсаас ялгарч буй хүлэмжийн хийг тоолох, түүнийг шингээгчийг нэмэгдүүлэх стратеги боловсруулах, энэ чиглэлээр хүний нөөцийг чадавхижуулах зорилготой юм. Улмаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын санаачилгад Монгол Улсын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг БОАЖ-ын Н.Цэрэнбат онцлон тэмдэглэсэн бөгөөд төслийг төлөвлөсөн хугацаанд нь тогтвортой, үр дүнтэй хэрэгжихэд бүхий л талаар тусламж дэмжихээ илэрхийлэв. Мөн тэрбээр БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын нэг аялал жуулчлалын салбарт богино хугацаанд тодорхой стандарт нэвтрүүлж, ажлын байр бий болгох замаар Монгол Улсад орох орлогыг өсгөх зорилт тавиад буйгаа хэлсэн. Уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд техникийн хамтын ажиллагааны саналыг ЖАЙКА-гийн төлөөлөгчдөд тавьсан юм.

 

 

БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?