“ЛАЛЫН УЛС” БҮЛЭГЛЭЛ БРЮССЕЛЬД БОЛСОН ХАЛДЛАГЫГ ХҮЛЭЭЛЭЭ

2016-03-23  

Өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотод цуврал халдлага боллоо. Хамгийн сүүлийн мэдээгээр, нисэх онгоцны буудалд болсон хоёр дэлбэрэлт, хотын гудманд болсон бас нэг дэлбэрэлтийн улмаас 34 хүн амь үрэгдэж, 230 гаруй хүн шархдаад байна. Тус халдлагыг “Лалын улс” бүлэглэл хийсэн хэмээн өөрсдөө мэдэгджээ. Бельги улс алан хядагчдын эсрэг тэмцэж байгаа эвслийн гишүүн учраас халдлагыг үйлдэх шалтгаан болсон гэжээ.

Тус улсын хотын захирагчийн мэдээлснээр алан хядагчид таксигаар нисэх буудалд ирээд,тээшний тэргэнцэр дээр бөмбөг нуусан чемодануудаа зөөн авч явжээ. Алан хядагчдын хоёр нь амиа золиосолсон бол гурав дахийг нь эрэн сурвалжилж байгаа юм.

Бельгийн эрх баригчид гурван өдрийн гашуудал зарлалаа. Халдлагад амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэн зарласан гашуудлын хугацаа өнөөдрөөс эхэлж байна.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зоригт:Энэ ер нь яах гээд байгаа бүлэглэл вэ олон хүний аминд хүр гэж Аллах тэнгэр нь заадаг юмуу хаашаан бэ 2016-03-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?