ХОЙД СОЛОНГОС СҮРДҮҮЛЭХИЙГ ОРОЛДОЖ БАЙНА

2016-03-23  

БНАСАУ-ын эрх баригчид дахин АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтын хариуг барина гэдгээ зарлалаа. Энэхүү мэдээлэл БНАСАУ-ын Солонгосын энх тайван нэгдлийн төлөөх хорооноос гаргасан мэдэгдэлд дурьдагдсан байна. Уг мэдэгдэлд "АНУ, Өмнөд Солонгосын дэмжигчдийг устгах хариу арга хэмжээ бол дайн" гэсэн бөгөөд манай хувьсгалт цэрэг хариу цохилт өгөхөд бэлэн гэжээ. Мөн БНАСАУ-ын Энх тайван нэгдлийн төлөөлөх хорооноос АНУ болон Өмнөд Солонгосыг "бодлогогүй цэргийн өдөөн хатгалга" хийж байна гэж үзсэн бөгөөд Пхеньяны тэвчээр алдрахад бэлэн болоод байгаа тухай дурьджээ. Хойд Солонгосын тал ийм айлган сүрдүүлэлт хийсээр байгаа ч Өмнөд Солонгос-АНУ-ын томоохон хэмжээний Foal Eagle хэмээх 4 өдрийн томоохон сургуулилтаа эхлээд байгаа юм. Цэргийн сургуулилт Шар болон Япон тэнгист болж байгаа ба АНУ-ын цөмийн нисэх онгоц тээвэрлэгч зэрэг 50 орчим хөлөг онгоц, усан доогуур шумбагч оролцож байна.

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ залуу нээрээ бас л удирдагч юм байнаа. Ийм бага залуу байж Улс гүрнүүдийг сүрдүүлээд зогсож чадаж байна ш дээ 2016-03-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?