УМАРД СОЛОНГОС БӨӨНӨӨР ГАЛЛАХ ПУУЖИНГИЙН СИСТЕМ ТУРШЛАА

2016-03-23  

Умард Солонгос бөөнөөр галлах том калибрын пуужингийн тийрэлтэт систем туршихад удирдагч Ким Чен Ун удирдаад сэтгэл хангалуун байлаа гэж мэдээллийн ЦТАК агентлаг дамжуулсан байна.

Ким Чен Ун “Онилсон байг онох өндөр чадвартай” гэж сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэжээ. “Энэ туршилт Солонгосын ардын армийн чадварыг өндөржүүлж, дайсны объектуудад оновчтой цохилт өгч чадахыг харууллаа” гэсэн байна. 

Туршилтыг хаана, хэзээ хийснийг мэдээллийн агентлаг зарлаагүй байна. БНСУ-ын БХЯ-ны мэдэгдлийг үндэслэн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол Умард Солонгос өнгөрсөн даваа гарагт Зүүн хятадын тэнгисийн чиглэлд ойрын тусгалын таван ч пуужин харважээ. Энэ бол тус улс сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд зүүн эргээсээ пуужин харвасан гурав дахь тохиолдол. Гуравдугаар сарын 18-ны өдөр Пеньян бас энэ чиглэлд дунд тусгалын баллистик пуужин хоёрыг харвасан юм. Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд үүнийг “Нодоэн” загварын пуужин гэж байгаа юм.

 

Х. АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Овоо муу гар юмаа 2016-03-23
ard:za manai heden nuhduus l deer yum bishuu turshilt n amjilttai l bolson bn 2016-03-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?