БЕЛЬГИД СУУГАА МОНГОЛЧУУДЫГ СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

2016-03-23  

Бельгийн нийслэл Брюссель хотын олон улсын нисэх буудалд болсон цуврал дэлбэрэлтийн улмаас 38 хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус дэлбэрэлтэд Монгол улсын иргэд өртөөгүй талаар Брюссельд суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдлээ. Мөн Бельгид оршин суугаа монголчуудыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Өнөөдрийн байдлаар Брюссель рүү орох галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, Завентем нисэх буудлын бүх нислэгүүдийг цуцлаад байгаа юм. 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zolboo:hairan humuus zvgeer bj bgaad helmegdchih yumaa huurhii 2016-03-23
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж :АСЕМ-үеэр ийм зүйл болохыг хэн байг гэхэвээдээ 2016-03-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?