“БИЗНЕСИЙН НОГООН ГАРЦ-2017” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЛОО

2017-12-08  

УИХ-ын 2014 онд баталсан Ногоон хөгжлийн бодлогод “Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болно” гэсэн зорилгыг дэвшүүлэн, 2030 он хүртэл хэрэгжүүлэх стратегийн 6 үндсэн зорилтыг тодорхойлсон. Мөн Стратегийн зорилтын 5.2-т Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001 стандартыг аж ахуйн нэгж, байгууллагуудад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж заасан юм.

Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд 2016 болон 2017 онд бизнес эрхлэгчдэд зориулж Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001 стандартыг сурталчлан таниулах, нэвтрүүлэх боломжийг олгоход чиглэсэн сургалтуудыг зохион байгуулсан. 2017 оны хувьд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай аймгуудад энэхүү сургалтыг зохион байгуулсан бөгөөд 12 дугаар сарын 8-ны өдөр “Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулганыг “Бэст Вестэрн Премьер Туушин” зочид буудалд зохион байгууллаа.

Чуулганаар ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон Байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлж амжилтад хүрсэн туршлагаасаа бизнесийн байгууллагууд хуваалцлаа. Энэ нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц болсон нэг алхам болж байгаа юм. Чуулганд оролцогчдын дунд “Ногоон бизнес, бодит боломж” хэлэлцүүлгийг өрнүүлж, цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачилга, мэдээллийг солилцлоо.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?