БОАЖЯ-НЫ 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ 30 БҮТЭЭЛЧ АЖИЛ

2017-12-16  

БОАЖЯ 30 жилийн ойтойгоо золгож байна. 30 жилийн ойн босгон дээр ямар ямар ажлууд хийж байгаа талаарх мэдэлээллийг хүргэж байна.

Тус яам Байгаль орчин, аялал жуучлалын салбарын бодлогыг “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д 44 зорилт, “Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого”-ын 6 зорилтыг Дэлхий Тогтвортой хөгжлийн зорилгуудтай нийцүүлэн тодорхойлж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.Мөн Олон Улсын Байгаль орчны 12 гэрээ, конвенц, 5 протколд нэгдэн орж, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 30 гаруй хууль, Байгаль орчны Үндэсний 17 хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинээр болон шинэчлэн боловсруулан Монгол Улсын Их Хурал, Засгийн газраар батлуулжээ.

Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг 26 зорилтод хамраах 87 арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

ЯАМ БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Монгол орны байгаль орчны төлөв байдлын сүүлийн 30 жилийн судалгааны дүнг нэгтгэсэн эрдэм шинжилгээний 5 боть бүтээлийг салбарын эрдэмтэд, судлаачидтай хамтран туурвиж хэвлүүлэхэд бэлэн болгожээ.

“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 5 зорилт, 60 үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд 151 арга хэмжээг 2017-2025 оны хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

“Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ыг шинэчлэн боловсруулж, байгаль орчинд ээлтэй арга, технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ” олгох, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Эко тэмдэг” олгохоор болжээ.

 “Аялал жуулчлалын хөгжлийн төв” Аж ахуйн тооцоотой, улсын үйлдвэрийн газрыг байгуулах шийдвэрийг гаргуулж, үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Байгаль хамгаалах санг, Байгаль орчин, уур амьсгалын сан болгон өөрчлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэн батлуулсан. Одоогоор тус сан нь Уур амьсгалын ногоон сантай харилцах эрх бүхий байгууллагаар томилогдоод байна.

Дэлхийн соёлын өвд бүртгэгдэн Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул болгож өөрчлөх асуудлыг баталгаажууллаа.

Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрын хилийн цэсийг 743058.0 га талбайгаар, Ноён уулын Байгалийн нөөц газрыг 11187.05 га, Ноён уулын дурсгалт газрыг 650.0 га талбайгаар хилийн заагийг тогтоолоо. Улмаар 3 аймгийн 3 сумын 754 895 га буюу нийт газар нутгийн 0.44%-ыг тус тус улсын тусгай хамгаалалтад авч, нийт газар нутгийн 17.85%-д хүрсэн.

Шинээр 7 аймгийн 17 сумын 1.6 сая га талбай буюу нийт нутаг дэвсгэрийн 1.02 хувийг эзлэх 15 газрыг тусгай хамгаалалтад хамруулах үндэслэл, судалгааны ажлыг салбарын эрдэмтэн судлаачдаар гүйцэтгүүлж, аймгуудын ИТХ-ын тогтоол гаргуулж, тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулаад байна.

Монгол орны ойн тархалтыг зургаар аймаг тус бүрээр инфографик, диаграмм тайлбартайгаар харуулсан “Монгол орны ойн атлас”-ыг зохиож, Ой модны ач холбогдол, хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, ойн экосистемийн талаарх өгүүлэл, тайлбар, зураг бүхий “Монгол орны ойн тайлбар толь” –ийг шинээр боловсруулж, хэвлүүлэхэд бэлэн болгоод байна.

“Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын Модлог ургамалын цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн хашаанд Ойн аж ахуйн сургалтын төвийг байгуулж, ашиглалтад орууллаа.

 

Жуулчид болон нийслэлийн иргэд олноор зорчдог Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Богд-Хан уулын ДЦГ-т олон улсын стандартад нийцсэн 250 хүртэл машин зогсох хүчин чадал бүхий авто цогцолбор барих ажлыг зохион байгуулж байна.

Энхий ээлжинд Богд-Хан уулын ДЦГ-ын Зайсангийн аманд 264 машины зогсоолыг байгуулж, ашиглалтад оруулаад байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ujyh: ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com 2017-12-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?