ГОВИЙН ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛИЙН ЧИМЭГ БОЛСОН АН АМЬТАД ХАРАНГАДАХ АЮУЛТАЙ НӨХЦӨЛД БАЙНА

2017-12-21  

Өвлийн сар гарсаар Өмнөговь аймагт цас ороогүйн улмаас зарим сумдад аргаль, янгир, зээр гөрөөс усгүйдэж, харангадаж үхэх, өлдөх эрсдэлд оржээ. Тиймээс нутгийн иргэд өөрсдөө санаачлан ан амьтдад цас, мөс дөхүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Тухайлбал, Сэврэй сумын малчид, хөдөлмөрчид ан амьтны бэлчээр нутаг болох Зөөлөнгийн нуруу, их бага Номгон, Норовбанзадын хяр, Майхан зэрэг газар мөс,  өвс тавих, ус асгаж хөлдөөсөн байна. Ингэхдээ хоногт 250 орчим км явж 17 цэгт тэжээл болон мөсийг ан амьтдад зориулан бэлтгэн тавьсан байна.

          

Яг ийм эрсдэл Ноён, Гурвантэс, Булган, Баяндалай гээд бусад сумдад ч адил үүсчээ.

Хамгийн гол нь зун хур бороо бага орж амьтад сайн тэвээрч чадаагүйн дээр өвөл нь хур тундас орохгүй байгааа учраас  өвсний шим, шүүдэр хяруухнаар ундаалдаг говийн амьтад ийнхүү харангадахад хүрчээ. Цаашид ч цас, бороо орохгүй энэ янзаараа байвал говийн үзэсгэлэнт байгалийн чимэг болсон аргаль, янгир, хар сүүлт, ирвэс зэрэг амьтад олноороо хорогдох эрсдэл үүсээд байгааг нутгийнхан хэлж байна.

Тиймээс цас, мөс зөөх ажлыг тасралтгүй зохион байгуулах шаардлага ч үүссэн учраас "Ан амьтнаа аваръя" гэсэн хандивын аяныг ч өрнүүлж эхэлжээ. Харин энэ асуудалд холбогдох яам, тамгын газар, амььтанд хайртай иргэд, хөдөлмөрчид анхаарал хандуулж, дэмжин ажиллахыг хүсье!

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?