ЗОЧИД БУУДЛУУДАД ОДНЫ ЗЭРЭГЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ, БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2017-12-25  

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” TӨҮГ-ын дарга Б.Пүрэвжав нар Дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комиссын дүгнэлтээр одны зэрэглэлд тэнцсэн зочид буудлуудад гэрчилгээ, батламж гардууллаа.  

Зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комисс 10, 11 дүгээр сард Улаанбаатар хот,  Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь, Хэнтий, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудтай танилцсан бөгөөд нийслэлээс зэрэглэлийн хүсэлт тавьсан 14 аж ахуйн нэгжээс 12-т, орон нутгаас хүсэлт ирүүлсэн 6 зочид буудлаас 5-д нь зэрэглэл тогтоохоор ажиллажээ. Улмаар энэ оны улсын комиссын дүгнэлтээр 9 зочид буудал одны зэрэглэлийн шаардлага хангаж батламжаа гардсан юм. Одоогийн байдлаар Монгол Улсад олон улсын сүлжээ болон дотоодын хөрөнгө оруулалттай 532 зочид буудал үйл ажиллагаа явуулж буйгаас 70 зочид буудал II-V одны шаардлага хангаж, зэрэглэлээ баталгаажуулаад байна.

 

 

БОАЖЯам

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТҮГЖРЭЛИЙГ СААРУУЛАХ ЗОРИЛГООР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ИРЭХ САРЫН 15-НААС АРАВДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА. ТА АЛЬ ХУВИЛБАРЫГ ДЭМЖИХ ВЭ?