Өнгөрсөн онд санасан бүхэндээ хүрсэн хүн бол У.Хүрэлсүх. Тэр ерөнхий сайд болж, эрх баригч намын даргаа ч халаасалсан. Тэр өнөөдөр Монгол улсын хамгийн нөлөө бүхий улс төрч болсон. Тиймээс энэ шинэ жил бол түүний баяр, тэр ингэж баярлахаас ч өөр аргагүй гэж улс төрийн хүрээ У.Хүрэлсэхийн шинэ жил хэсэж, гитартай, гитаргүй халамцуу дуулахыг сонсоод зөвшөөрсөн.
Тэгвэл ердийн иргэдэд энэ үйлдэл огт таалагдсангүй. Тэд хүлээж байсан баатраа ийм дүр төрхтэй харахыг огт хүсээгүй учраас багагүй гутарчээ. Түүнээс их зүйлийг иргэд хүлээж байсан ч сураг чимээ нь тасрах шахсан ерөнхий сайд халамцуу дүр төрхтэй гарч ирсэн нь иргэдийн сэтгэлд нийцсэнгүй. Түүнийг "Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй" гэдэг шиг ярьсан хэлсэндээ хүрэхгүй "шалчийчих" вий гэж иргэд санаа нь зовж эхэлснийг дуулгая.
Ц.ХИШГЭЭ