ТУСГАЙ АЛБА ТАНЫ ЯРИАГ ЧАГНАДАГ ГЭНЭ ШҮҮ, БОЛГООМЖЛООРОЙ, ИРГЭД ЭЭ!

2018-01-08  

Утас чагнадаг болжээ. Өмнө нь ч энэ тухай сонсож байсан. Анхандаа итгээгүй. Гэтэл бодитой гэнэ. Нууцаар биш бүр албан ёсоор, хууль журмын дагуу дурын иргэний утсыг чагнах эрхийг Тусгайгынхан эдэлдэг болоод удаж байна гэнэ шүү. Одоогоос нь 20 жилийн тэртээ багш нар жагсаал хийж, уг жагсаал цуглааныг зохион байгуулагч нэгэн багшийн утасны яриаг чагнасны төлөө Жасрайг ерөнхий сайд байхад нь огцруулахыг шахаж байсан Элбэгдорж нь хүртэл ерөнхийлөгчээр сонгогдсон 8 жилд нүдээ аньж, чихээ бөглөсөн гэнэ.

Түүний мэдлийн хүрээний прокурор, шүүх, хууль хүчнийхэн иргэдээ тагнах, чагнах үйл ажиллагааг таслан зогсоох талаар нэг ч оролдлого хийгээгүй гээд бодчих доо. Ардчилалын бэлэг тэмдэг, иргэддээ ээлтэй байхаа тунхагласан хүн шүү дээ тэр чинь. Түүний үед л иргэдээ ийнхүү ил тод чагнадаг суурь тавигдчихлаа. Баттулга үүнийг өөрчилж чадах болов уу? Улс орныг ээлжлэн эрх барьж Монгол улсаар "тоглож " буй МАН, АН түүнд боломж олгох болов уу. Дуугарах иргэн ч байхгүй болжээ, баривчлагдахаас айгаад.

Өмөөрөх, хамгаалах, өмнөөс дуугарах зоригтон үгүй явж ирлээ. Өмгөөлж босох хүн нь Баттулга ерөнхийлөгч л байж болох юм. Эвэртэн туурайтан бүхний өөр хоорондын аминчхан яриаг хүртэл нэлэнхүйд нь чагнаж байна гэнэ, хүсвэл.

Иргэний, хэрэглэгчийн мэдээллийг нууцлах үүрэгтэй үндэсний гэх тодотголтой мобиком, скайтел, юнител, g-мобайл гээд үүрэн телефоны компаниуд иргэн хэрэглэгч нэг бүрийн хувийн мэдээ мэдээллийг чандлан нууцлах үүргээ ч хамгаалж чадахгүйд хүрчээ.

Ийм л цаг үед амьдарч байх юм. Өнөөдөр Таныг биш гэхэд таны хүүг, таны нөхрийг, таны журмын нөхрийг чинь ах дүүг чинь сонсож, чагнаж байна. Хэн үүнийг таслан зогсоох бол? Баттулга чадах болов уу? Айн...

 

 

А.НЭРГҮЙБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Бадмаа:Сонсдог гэдгийг мэдэх болсон. Түгшүүртнй.яах гэж. 2018-01-09
Зулаа:Шадар сайдаа хүртэл чагнасан биз дээ 2018-01-09
Дорж:Яах гэж иргэдээ чагнахдаа хүрэв ? 2018-01-09
нууц:угаасаа л чагнадаг штээ, мэддэггүй юм байхдаа.Нууц ихтэй бол өнгөрчээ....ккк, Гэхдээ нууц гэж байдаггүй гэсээн.. 2018-05-07
uyaa:Ajil hergiin shugamaar bol yah ve. Gol ni mani ajilchid ni huviin ashig sonirhloor hussen huniigee sonsoj bval ch harin asuudal bolno doo. 2018-07-11
ulam changaruulnaa:Battulag tagnah tandah asuudliig ulam nariin bolovsrongui l bolgoj taarna daa.Tegj l baij ooriinhoo ed horongo, suudlaa hamgaana bizdee kkk 2019-03-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?