Ховордож бараг л устахдаа тулаад байсан "Монгол банхар"-ыг сүүлийн жилүүдэд өсгөж, үржүүлдэг залуус багагүй болжээ. "Монгол Банхараа Хайрлая" нэртэй бүлэг, банхар үржүүлгийн газрууд ч олноороо байгуулагдаж байна. Тэдний гол зорилго бол "монгол айл болгоны гадаа төрөлхийн эелдэг, анч, хоточ шинж чанартай монгол нохойг байлгах" юм. Харин энэ сонирхлыг дагаад монгол нохойны үнэ "тэнгэрт хаджээ".
Учир юун гэвэл, цэвэр цусны монгол банхарын гөлөг 2-3 саяар яригддаг бөгөөд нас биед хүрсэн хойноо эр зоригтой, хүчирхэг гэдгээ баталсан зарим банхар бүр 5 тэрбум хүрдэг гэнэ. Ингэхдээ гадныхан худалдаж авах тохиолдол их гардаг аж.
Энэ нь монгол нохойны үнэ цэнийг дэлхий нийтэд таниулах сайхан хэрэг болов ч ийм тэнгэрт хадсан үнээр эгэл жирийн айл болгон монгол нохойтой болох нь мөрөөдөл төдий үлдэх вий.