ОХИНТОЙГОО АДИЛ ХАРАГДАХЫН ТУЛД 40 МЯНГАН ФУНТ СТЕРЛИНГ ЗАРЛАГАДАВ

2016-03-25  

57 настай Жанет Хорокс өөрийн 35 настай охинтойгоо ижил харагддаг болохын тулд 40000 фунтсерлинг буюу 57000 ам.доллар зарцуулжээ. Английн Бэрнли хотын энэ эмэгтэй санасандаа хүрчээ. Түүнийг охин Жейнтэйгээ гудамжаар хамт явахад, тэднийг ихрүүд үү? гэж асуудаг гэнэ . Ингэж Английн Mirrow сонинд бичжээ.

Ингэж ижилсэхийн төлөө зүгээр ч үгүй ихээхэн хэмжээний мөнгө төлж таарна. Зөвхөн үсээ ургуулах, хөхөө засварлахад 15000 фунт зарцуулсан. Түүний зэрэгцээ арьсыг залуужуулах чанартай өндөр өртөг бүхий хэд хэдэн төрлийн ботокс шахуулсан гэдгийг ч мэдээлж байна. 2002 онд нөхрөөсөө салсан тэрбээр охиныгоо өөрийн бүтээсэн гайхалтай бүтээл гэж нэрлэх дуртай нэгэн аж. "Би охиноо бүтээсэн. Тиймээс охинтойгоо адилхан харагдах эрхтэй гэж өөрийгээ үздэг" гэж хэвлэлд ярилцлага өгчээ.

Харин охин нь эхэндээ санаа зовж байсан боловч аяндаа эвлэрсэн байна. "Би ээжээсээ хөгшин харагдаж эхэлбэл яана" гэж түгшиж байснаа охин нь нуусангүй. Одоо бол харин биенээ сайн ойлгож эхэлсэн. " Анхандаа их хэмжээний мөнгийг ингэж эмчилгээнд зарцуулах нь тэнэг үйлдэл шиг санагдаж байсан. Гэтэл ээжийг минь ийм жаргалтай болгож буй хойно, яагаад зарцуулж болохгүй гэж бодогдсон" гэж охин нь ээжийнхээ аз жаргалыг хуваалцлаа.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Туул:Ёоох ямар их мөнгө вэ? 2016-03-25
Ану:Зөв шүү дээ өөрийнхөө төлөө л хийж байгаам чинь яадгын. Аз жаргалтай л байвал яадгын би бол бас л ингэх байсан 2016-03-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?