ВИПАШЯНА БЯСАЛГАЛ НЬ БЯСАЛГАЛЫН ХАМГИЙН ДЭЭД ХЭЛБЭР ЮМ

2018-01-16  

Хэдэн мянган жилийн тэртээ Бурхан Будда өөрийн биеэр шавь нартаа заадаг байсан зовлонгоос салах арга техник нь өөрийн биед үүсэн буй мэдрэмжийг байгаагаар нь ажиглах явдал юм. Гэгээрснийхээ дараа, тэрээр энэхүү эртний бясалгалын аргыг нээн олсоноо өгүүлсэн бөгөөд хойд Энэтхэг даяар сая сая хүмүүст тараажээ.

Гэвч Бирм-Энэтхэгийн бясалгалын багш С.Н. Гоенка 1970-аад оны үед Энэтхэгт Випашяна бясалгалын хичээл заах хүртэл энэхүү бясалгал нь олон зуун жилийн туршид мартагдсан байлаа. Тэрээр 2013 онд насан эцэслэж түүний шавь нар 200 гаруй оронд одоог хүртэл випашяна бясалгалыг түгээсээр байна.

Гоенкагийн уламжлалт ёсоор анхлан суралцагчид 10 өдрийн чимээгүй бясалгал болох Vipassana-ийн урлагийг судлах шаардлагатай болдог бөгөөд бясалгалд хамрагдсад бясалгалын туршид “Бэлгийн харьцаанд орохгүй, мансууруулах бодис хэрэглэхгүй, худлаа ярихгүй, хулгай хийхгүй, бусад шашин шүтдэг бол түүнийгээ түр хойш нь тавих, бясалгалын хугацаанд уншиж, бичих эсвэл биеийн хэлэмж болох дохио зангаагаар ч хоорондоо ярьж болохгүй гэсэн дүрэм горимыг баримтлах ёстой болдог.

Иймэрхүү сахилга баттай арга нь оюун ухааныг дотогшоо эргүүлж, илүү сайн ойлгох боломжийг олгодог. Бясалгалд /www.dhamma.org, www.byasalgal.mn/ хамрагдсанаар үр дүнд нь сөрөг сэтгэлгээг цэвэрлэж, зовлон зүдгүүрийг хэрхэн бий болгож буй, түүнээс хэрхэн яаж чөлөөллөгдөх талаар ойлголттой болдог байна.

 

 

ҮРГЭЖЛЭЛ БИЙ...

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?