ТВИТТЕР КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЖАК ДОРСИ ВИПАШЯНА БЯСАЛГАЛД ХАМРАГДЖЭЭ

2018-11-09  

Твиттер болон Скюэр (санхүүгийн программ, апп) компанийн гүйцэтгэх захирал Жак Дорси нь өөрийн амралтын өдрүүдийг ашиглан 10-н хоногийн бясалгалд суусан тухайгаа бичжээ.

Энэхүү бясалгал нь оюун санааг тайвшруулж, зовлон шаналлаас салах эртний бясалгалын арга юм гэдгийг онцолсон байна.

Хэнтэй ч үл ярин 10 хоногийн турш бясалгадаг Энэтхэгийн эртний бясалгалын арга техникээс гаралтай ВИПАШЯНА бясалгалгал нь Сан Францискогийн хойд зүгт байрлах Силикон Валли-д энэхүү бясалгалыг сонирхогчдыг олноор хамруулаад аж. Энэхүү бясалгалын гол зорилго нь хатуу чанд чимээгүй байх сахилыг сахиснаар бясалгал хийж буй хүнийг тайвшруулж, оюун санааг төвлөрүүлэх мөн анхаарал болгоомж, өөрийгөө удирдах чадварыг нэмэгдүүлж, амар амгалан болгоход оршино.

Жак Дорси хэлэхдээ “10-н хоногийн /чимээгүй/ бясалгалыг дүүргэчихлээ. Ямар гайхалтай шинэчлэл вэ! Цагийг үр ашигтай ашиглаж чадсандаа би маш их баярлаж, талархаж байна. 

Технологийн ажилчдын тоог нэмэгдүүлж буй зохион бүтээгч Тим Феррис, Salesforce-ийн гүйцэтгэх захирал Марк Бениоф хэлэхдээ амжилтанд хүрч буй нууц нь бясалгал болохыг онцлон хэллээ. Тэрээр байгууллагынхаа давхар бүрт нэмэлт бясалгалын өрөөг бий болгох тухай ч хэлсэн байна.

Дорсигийн Випашяна бясалгал хийхээр шийдсэн шийдвэр нь зарим технологийн салбарт ажиллаж буй тэргүүлэгчдийг амар, амгалан, стресснээс салах арга байж болохыг харуулжээ.

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ НЬ БЯСАЛГАЛЫН ХАМГИЙН ДЭЭД ХЭЛБЭР ЮМ

Хэдэн мянган жилийн тэртээ Бурхан Будда өөрийн биеэр шавь нартаа заадаг байсан зовлонгоос салах арга техник нь өөрийн биед үүсэн буй мэдрэмжийг байгаагаар нь ажиглах явдал юм. Гэгээрснийхээ дараа, тэрээр энэхүү эртний бясалгалын аргыг нээн олсноо өгүүлсэн бөгөөд хойд Энэтхэг даяар сая сая хүмүүст тараажээ.

Гэвч Бирм-Энэтхэгийн бясалгалын багш С.Н. Гоенка 1970-аад оны үед Энэтхэгт Випашяна бясалгалын хичээл заах хүртэл энэхүү бясалгал нь олон зуун жилийн туршид мартагдсан байлаа. Тэрээр 2013 онд насан эцэслэж түүний шавь нар 200 гаруй оронд одоог хүртэл випашяна бясалгалыг түгээсээр байна.

Гоенкагийн уламжлалт ёсоор анхлан суралцагчид 10 өдрийн чимээгүй бясалгал болох Vipassana-ийн урлагийг судлах шаардлагатай болдог бөгөөд бясалгалд хамрагдагсад бясалгалын туршид “Бэлгийн харьцаанд орохгүй, мансууруулах бодис хэрэглэхгүй, худлаа ярихгүй, хулгай хийхгүй, бусад шашин шүтдэг бол түүнийгээ түр хойш нь тавих, бясалгалын хугацаанд уншиж, бичих эсвэл биеийн хэлэмж болох дохио зангаагаар ч хоорондоо ярьж болохгүй гэсэн дүрэм горимыг баримтлах ёстой болдог.

Иймэрхүү сахилга баттай арга нь оюун ухааныг дотогшоо эргүүлж, илүү сайн ойлгох боломжийг олгодог. 

Гүйцэтгэх захирал бясалгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд "10 өдрийн дуугүй бясалгалд байх үеэрээ түүний сонсохыг хүссэн цорын ганц хөгжим" бол Kendrick Lamar's "Damn" цомог байлаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Комментатор нэвтрүүлгийн шинэ оны баярын дугаарт ямар зочин оролцуулах хүсэлтэй байна вэ?