ХҮН БҮР ГАЛЗУУ ЮМ ШИГ БАЙДГАА МЭДДЭГГҮЙ

2016-10-06  

Бидний нүд гадагш харж заяасан байдгаас болж бид бясалгал хийж үзээгүй бол өөр лүүгээ харж өөрийгөө таньж ойлгож мэдээгүй одоог хүрсэн гэсэн үг. Нүдээ аниж, амаа жимийж өөрийн анхаарлыг хамрын хөндийн дотор талд, хамрын доод тал, дээд уруулын дээд тал дахь хамрыг тойрсон энэ гурвалжин зайд анхаарлаа бүрэн төвлөрүүлж үүгээр орж гарах бодит амьсгалын хэмнэлийг яг байгаагаар нь та ажиглаж анхаарлаа өөр юманд хандуулахгүйгээр хамрын хөндийгөөр орж гарах амьсгалыг аль болох алдахгүй байхыг хичээн бясалгаад үзээрэй.

Эхлэнгүүт овоо жаахан төвлөрч байснаа та төд удалгүй анхаарал чинь өөр бодол руу сарниж эхлэхийг та мэднэ. Тэгэнгүүтээ та буцаад амьсгал дээрээ төвлөрүүл. Төвлөрүүлж эхэлтэл төдий удалгүй анхаарал чинь сарнина. Ухаантай хүн та миний анхааралд орж гарах амьсгалыг ажиглаж чадахгүй хаашаа саринаад байгааг ажиглаад үз. Нэг бол өнгөрсөн цагт болсон зүйлд анхаарал тань саринаж, нэг бол ирээдүйн бодол руу сарниж байгаа.

Бид өнгөрсөнд амьдарч чаддаггүй, ирээдүйд ч амьдарч чадахгүй. Одоо цагт л амьдрах ёстой шүү дээ. Гэтэл бидний сэтгэл одоо цагт амьдарч чадахгүй байгааг та амархан ойлгоно. Ийм буруу дадал зуршил хүн бүрт байдаг. Тэгэхээр та сэтгэлээ удирдаж чадахгүй байгаагаа харин эсрэгээр нь сэтгэлийнхээ боол юм байна гэдгийг ойлгоно.

Тиймээс та анхаарал төвлөрүүлэх энэ хялбар дасгалыг цааш нь 1-2 цаг удаан хийгээд үз. Анхаарал саринаад байгаа, сэтгэлд үүсээд байгаа бодлуудыг ажиглаад үз. Нэг бодол дуусаагүй байтал өөр нэг бодол, тэр бодол дуусаагүй байтал дахин өөр бодол үргэлжилж байгааг та амархан ойлгоно. Та өөрийгөө галзуу хүн шиг байдалтай байгаагаа амархан ухаарна. Галзуу хүн гэж ямар хүнийг хэлдэг билээ. Нэг юм ярьж байснаа өөр юм ярьж эхэлснээ дуусгалгүй тэс өөр юм ярьж эхэлдэг хүнийг бид галзуу тэнэг амьтан гэж үзэж ядаж холдуулахыг хүсдэг биз дээ. Харин ухаантан та бодит байдалдаа тэр галзуу хүнээс өөрцгүй байдалтай байдаг аа мэддэггүй нь харамсалтай. Ийм байдлаар сэтгэл тань их ядарч байдгийг бас мэддэггүй. Та намайг галзуу хүн шиг гэж хэлж байна хэмээн уур чинь хүрч байгаа бол дээрх заасан амар хялбар бясалгалын дасгалыг 1-2 цаг өглөө оройдоо хийгээд л үз. Тэгээд ухаант хүн та тийм байдлаасаа яаж салах вэ? гэж бодох байх. Дээрх дасгалыг үргэлжлүүлээд л хийгээд байвал та сэтгэлийнхээ эзэн болж галзуурлаас салж үнэн амгаланг мэдрэх болно.

 

 

CONTROL.MN

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?