СИЛИКОН ВАЛЛИ /SILICON VALLEY/-ИЙН БЯСАЛГАЛЫН ТӨВД ХҮМҮҮС ХАМРАГДСААР БАЙНА

2018-01-18  

АНУ-д байрлах Бэй Випашяна бясалгагчдын төв нь 240 гаруй оролцогчтой хамгийн том олон хүнийг хамарсан цогцолборыг зохион байгуулж, Silicon Valley дахь төвийг байгуулахаар ажиллаж байна. Карен Донован болон түүний нөхөр болох Тим нар Goenka-гийн уламжлалыг 20 гаруй жилийн туршид зааж байна. Донован хэлэхдээ “Манай төвд хүрэлцэн ирж буй хүмүүсийн ихэнх нь аз жаргалтай болох гэж, зовлонгоосоо салах аргыг хайх гэж байгаа хүмүүс ирдэг” хэмээн хэлжээ.  

10 өдрийн бясалгалын цагийн хуваарь нь доорх хүснэгтийн дагуу явагддаг.

Энэхүү бясалгалын 10 өдрийн цагийн хуваарь нь бясалгал хийхээр ирсэн хүмүүст яг тохирсон, хамгийн боломжит хувилбар юм.

  

Випашяна бясалгалын 10 өдрийн цагийн хуваарь.Dhamma.org, www.byasalgal.mn

Бясалгалгагчдад өгөх хоол хүнс нь өмнөх бясалгалд хамрагдсан хүмүүсийн сайхан сэтгэлийн өглөгөөр бий болдог.

Доновагийн хувьд Дорси бясалгалд хамрагдсан нь түүнийг гайхшралыг огт төрүүлээгүй бөгөөд энэхүү бясалгалын төвд үйлчилж тусалдаг ихэнх хүмүүс бол технологийн салбарынхан байдаг хэмээн хэллээ.

Донован болон түүний нөхөр Калифорни муж улсын Октиднал хотод жил бүр амралтын өдрүүдээ өнгөрөөн, бусад үед нь хуваарийн дагуу бясалгалаа заадаг байна.

Випашяна бясалгал нь логик сэтгэлгээ, шүүмжлэлтэй сэтгэлгээг шаарддаг тул Дорси шиг оюунлаг хүмүүс  хамрагдсанаараа илүү их тусыг олох болно хэмээн хэлжээ.

Бидний зовлон шаналал, бодол хаанаас бий болдгийг мэдэхийг хүсвэл Випашяна бясалгал үүнийг танд хэлж өгөх болно хэмээн тэрээр онцлон дурдлаа. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?