Танд өдрийн мэнд хүргэе ээ? УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой асуудал нэг хэсэг баахан шуугиж байгаад одоо бага зэрэг намжиж байна. Гэхдээ энэ асуудал дэгдэх эх үүсвэрийг тавьсан хүн нь та. Гомдол гаргасан хүн нь та учраас хэдэн асуулт тодруулах гэж холбогдож байна. Хэрэг ямар шатандаа явж байна вэ?
Миний гомдол Баян-Өлгийн цагдаа дээр шалгагдаж байна. Яг тийм байна, ийм байна гэж хэлэхэд арай эрт байна. Ямар ч байсан холбогдох материалуудаа өгсөн. Цагдаа нар ном журмын дагуу шалгаж байгаа гэж найдаж байна. Д.Мурат гуайн өөрийнх нь гаргасан гомдол Улаанбаатарт шалгагдаж байгаа байх.
Энэ асуудлыг тойрсон шуугиан нийгэмд багагүй гарлаа. УИХ-ын гишүүн Д.Мурат тайлбар өгсөн. Ингэхдээ таныг эхэлж өөрөөс нь мөнгө төгрөг нэхсэн, УИХ-д суусны дараа шантаажилсан гэсэн утгатай ярилцлага өгсөн шүү дээ. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?
Би Д.Мурат гуайн хэвлэл мэдээллүүдэд өгсөн ярилцлагуудыг уншсан. Энэ хүн ямар ч үндэслэлгүй юм ярьж байна. Хүн болгон гишүүн болж байгаа шүү дээ. Манай аймгаас л гэхэд 3 хүн УИХ-ын гишүүн болсон. Гишүүн болсон хүн болгоныг "мөнгө өг" гээд дарамтлаад байвал хэцүү биз дээ. Зүв зүгээр байгаа хүнээс хэн ч дарамталж мөнгө нэхэхгүй. Тэгээд ч надад мөнгөний хэрэг байхгүй. Би 20 жил ажилласан багш хүн. Багш мэргэжлийнхээ 600-700 мянган төгрөгөөр хүүгээ сургаад түүндээ сэтгэл хангалуун өнөөдрийг хүртэл амьдарлаа.
Надад гурван өрөө байр өгчихсөн гэж яриад байна лээ л дээ. Д.Мурат гэдэг хүн надад гурван өөр байр өгөх "хоншоортой" хүн биш. Яагаад гэвэл өөрөө маш их хэмжээний өр зээлтэй, өглөгтэй хүн гэдгийг манай аймгийн банкны салбарынхан баримтаар гаргаж өгнө дөө.
Тэр байрны тухайд, би гурван жилийн өмнө "Эрчим зуух" компанийн аймгийн төв дээр барьсан 48 айлын орон сууцнаас ээжтэйгээ хамтран зээлдэгчээр бүртгүүлж байж урьдчилгаа 21 сая төгрөгөө төлөөд 61 сая төгрөгийн 2 өрөө байр зээлээр авсан. Банкны зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг би та нарт үзүүлье.
Түүнээс биш би өнгө мөнгөний төлөө хэн нэгнийг дарамталж, шантаажилж мөнгө авдаг хүүхэн биш. Миний цалин хүү бид хоёрт хүрэлцэж байна. Тиймээс Д.Мурат гуай ингэж худлаа ярихаасаа ичих хэрэгтэй. Би ажилд оръё гэж хүсвэл танил тал гэхгүйгээр нэг газар очоод анкет бөглөхөд намайг авчихдаг юм.
Харин Д.Мурат гуай л өөрөө над руу мөнгө төгрөг барьж гүйсэн шүү дээ. Өнгөрсөн 7-р сард намайг зодсоныхоо дараа миний аав ээж дээр хүртэл ирж цагдаад хандах хэрэггүй. Танай охиныг хотод ажилтай болгож өгье. Аль нэг яаманд оруулж өгье гэж ярьсан хүн шүү.
Та сая Д.Мурат таныг доромжилсон тухай ярилаа шүү дээ. Гэтэл нийгэмд таныг "айлын нөхрүүдийг булаадаг, олон нөхөр сольсон эмэгтэй" гэх мэт мэдээлэл яваад байна. Бүр анхны нөхрийнхөө аминд хүрсэн гэх мэдээлэл ч гарч байна. Нууц биш бол та хувийн амьдралынхаа талаар жаахан мэдээлэл өгөөч. Та үнэхээр олон удаа салж нийлсэн хүн үү?
Би ганц л удаа нөхөрт гарсан хүн. 2001 онд гэрлэсэн. 2002 онд нь хүүтэй болсон . Нөхөртэйгээ болохоос болохгүй хүртэл хүний амьдралын бүх л замыг туулаад 10 орчим жил ханилаад 2010 онд амьдралын эрхээр салсан. Гэхдээ шүүхээр албан ёсоор салаагүй. Харин миний нөхөр нэг бүсгүйтэй таарч 2 дахь амьдралаа зохиогоод явж байхдаа 2014 онд чихрийн шижин өвчний улмаас нас барсан байдаг юм.
Харин тэр Д.Муратын хөлсний бичээч нарын бичиж байгаачлан би хань ижлээ хөнөөдөг хүн биш! Казак ард түмэн гэрчилнэ. Бидний ах, дүүс хамаатан саднууд ч мэднэ. Би одоог хүртэл талийгаачийн ах дүү, хамаатан саднуудтай холбоо, харилцаатай байдаг. Надад дахин нөхөрт гарах шаардлага байхгүй. Гэвч ганц бие хүнд нэг зовлон байх юм. Хөгшин нь ч бай, залуу нь ч бай "нөхөргүй учраас энэ хүнээс болгоомжил" гэдэг ойлголттой. Нөхөргүй хүн гэхээрээ л хүн болгонтой орооцолдож явах ёстой юу. Нөхөргүй байх минь хүн болгоны доромж болох ёстой юм уу? Тэгвэл надад тийм ёсзүй алга.
Би хүчирхийллийг маш удаан тэвчсэн. Нөхөр маань зодож, дарамталж байхад би нэг ч өдөр хуулийн байгууллагад хандаж байгаагүй. Аятайхан хувцаслаад нэг газар очихоор нөхөртэйгээ хардаж янз бүрээр доромжилдог хүүхнүүдийн доромжлолыг би олон жил тэвчсэн. 30 гарсан хойноо ганц бие яваагаасаа болж олон талаар мөн дарамтлуулж байна. Д.Мурат надад хүчирхийллийн бүх хэлбэрийг үзүүллээ. Мессеж бичиж хэл амаар доромжилж байна. Сэтгэл санааны дарамтанд оруулж байна. Янз бүрийн зураг явуулж бэлгийн хүчирхийлэл үзүүлж байна.
Тиймээс бид хүчирхийллийн эсрэг тэмцэнэ гэсэн зорилготой болсон. Энэ асуудлаа монголд нааштай шийдүүлж чадахгүй бол би олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж тусламж авна гэж бодож байна. Ялангуяа нөхөргүй хүмүүсийг янз бүрээр доромжилдог байдлыг зогсооно. Би энэ чиглэлээр төсөл ч бичиж байна. Эхний ээлжинд дэмжигдсэн.
Харин намайг гэр бүл үймүүлсэн, хүн алсан гэж ярьж байгаа хүмүүс энэ бүхнээ нотлох баримттай ярих хэрэгтэй!
Таны ярилцлагаас ч уншсан Д.Муратын ярилцлагаас ч уншлаа. Та 2 ажил хэргийн холбоотой байсан талаар. Гэтэл зүгээр л ажил хэргийн шугамаар холбоотой хүмүүсийн дунд ийм хэрүүл үүсэхгүй. Янаг амрагийн холбоотой байсан учраас л "ийм" зураг хөрөг шидэлцэхдээ тулж байна гэдэг хардлага олон хүмүүст байна л даа?
Энэ хүн хамгийн анх "Эрчим зуух" компанийн төхөөрөмжийн талаар орчуулж өгөөч гэж холбогдож байсан юм. Дараа нь ч хэд хэдэн удаа орчуулга хийлгэж байсан. Д.Мурат гуай миний хадам талтай нэг омгийн хүмүүс. Жадиг омогтой. Тэгээд тэр үеэс "би чамайг бэр гэж боддог", "чамд туслахыг хүсдэг" гэж ярьдаг байсан. Би бол 20 гаруй ах хүнийг аав шиг, ах шигээ санаж хүндэлдэг. Хийгээд өгөөч гэсэн ажлыг нь чадах ядахаараа хийгээд л өгдөг байлаа. Гэтэл 2016 онд гишүүн болсноосоо хойш над руу шалдан нүцгэн, боов шоовныхоо зургаа явуулж, янз бүрийн мессеж бичиж эхэлсэн.
2017 оны 3 сараас хойш надруу байнга мессеж бичиж "чи тийм даргатай унтдаг юм байна", "тийм ч залуутай явдаг юм байна", "чи хөөрхөн сайхан учраас эрчүүд чиний араас үхэн хатан гүйж байна", "би чамайг Улаанбаатар руу татаж авъя, чи минийх болооч..." гэх мэтээр маш олон юм бичсэн. Яагаад гэхээр, одоо нэгэнт өндөрлөгт хүрчлээ. Надад ч хэн ч халдахгүй. Ингэж явж болох юм байна гэж ойлгосон бололтой юм.
Би тэр болгонд нь "Та бол гэр бүлтэй хүн. Та настай хүн. Би хүний амьдралд оролцмооргүй байна. Миний хүү ч том болсон. Янз бүрийн хүмүүстэй нийлж, салаад байх боломж ч сонирхол ч байхгүй..." гэх мэтээр тайлбарлаад мөрөөрөө явж байхад миний ээжээс эхлээд доромжилж эхэлсэн. "Чиний ээж залуу байхдаа царайлаг хүүхэн байж. Тухайн үеийнхээ дарга нартай ингэж холбогддог байсан байна. Чи ээж шигээ болж байна..." гэх мэтээр доромжилж эхэлсэн. Улмаар намайг хууль шүүхэд хандана гэсний төллөө зодсон. Энэ бүхнээс үүдэн би хэвлэл мэдээллэлд хандахад хүрсэн.
Таны олон нийтэд дэлгэсэн зургийг УИХ-ын гишүүн Д.Мурат эвлүүлэг гэж мэдэгдсэн. Өөрийг нь олгойны хагалгаанд ороод, мэдээ алдуулагчтай унтаж байх үеийнх нь зургийг туслах нь аваад тань руу явуулсан мэтээр ярьсан шүү дээ. Энэ үнэн юм уу. УИХ-ын гишүүн хүн тань руу ийм зурагнууд явуулсан гэдгийг та хэрхэн гэрчлэх юм бэ?
Үүнийг хуулийн байгууллага шалгаж байна. Миний цахим сүлжээ, мессежүүдийг ч шалгаж байна.. Цагаан майкаа цээж хүртэл сөхсөн зургаа 8-р сарын 12-нд явуулсан. Эрхтнүүдийн зургаа 8-р сарын 23-нд явуулсан. Энэ бүхэн цаг минут, он сар, өдөртэйгээ тодорхой гарна.
Гэтэл энэ хүн төрийн сайд, дарга нар очиж эмчлүүлдэг эмнэлгийг доромжилж байгаа юм. Туслах нь зургийн нь аваад зогсч байхад эмч, сувилагч нар нь хаана байсан байж таарах вэ? Мөн олгойны хагалгааг хийхдээ ухаан мэдрэлийг нь алдтал бүх биеийг нь мэдээ алдуулж хийдэггүй байх.
Ер нь Д.Мураттай холбоотой энэ асуудлыг ил болгосноос хойш надад маш олон хүмүүс мэдээлэл явуулж байна. Түүний хятад эхнэртэй холбоотой асуудал, хууль бус газрын асуудал, айлын эхнэртэй явалдсан асуудал... гээд маш олон материал надад өгсөн. Би энэ бүхнийг нь цаашдаа дэлгэнэ.
Мөн Д.Муратын казахаар бичсэн мессежийг орчуулж тавьсныг тань хүртэл няцаасан шүү дээ. Зөвхөн "чи 18-т биш биз дээ" гэсэн сургамжилсан үг л байгаа гэсэн тайлбар хийсэн?
Би энэ мессежийг нь үг үгээр нь орчуулж өгье. "Чи бол 35-тай хөгшин авгай. Надад 16,18-тай цэцэг цэврүү шиг цагаахан монгол охидод 200 мянган төгрөг өгөхөд нохой шиг нөхцөөд миний өвөрт ордог. Чи юу юм бэ. Чи яахаараа намайг гуйлгаж, үл тоож, боловсролгүйгээр минь дуудаж, зайл гэдэг юм бэ..." гэж бичсэн мянган мессеж нь надад байна.
Наад хүн чинь ярьж байгаа шигээ хүүхнүүдэд мөнгө өгч унтаад, туслахуудаараа ажлаа хийлгээд л байж байдаг хүн гэж би боддог. Ийм л хүн төрийн толгойд сууж байна шүү дээ.
АН-аас тань руу ярьж тодорхой албан тушаалд томилъё, асуудлаа намжаагаач гэж ярьсан гэсэн. Үнэн үү?
Над руу С.Эрдэнээ дарга ярьсан. 11-р сарын 10-ны өдөр. Дараа нь 2-3 удаа мессеж бичсэн. "Манай нам эгзэгтэй үед та ийм асуудлыг дэлгэхээ зогсоогооч ээ. Та ямар албан тушаал хүсэх вэ? Албан тушаалд томилж өгье. Яг юу хүсч байна вэ" гэсэн.
Би хариуд нь:
"Д.Мурат миний ээжээс ирж уучлалт гуйх хэрэгтэй. Өөр юм би хүсэхгүй. Надад өөр ажил ч хэрэггүй. Мөнгө ч хэрэггүй. Харин та наад Д.Муратынхаа асуудлыг хурдан шийд. Бүгд үнэн шүү" гэдгийг хэлсэн. Аймгийн намын даргад би 2 удаа гомдол гаргасан. Надад бичгээр хариу өгнө гэсэн. Одоо алга л байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой холбоотой асуудал мөн яригдаж эхэлсэн учраас, үндсэндээ намынх нь 2 ч гишүүнтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас АН-ын дарга С.Эрдэнэ тань руу ярьсан байх л даа. Б.Пүрэвдорж гишүүнтэй холбоотой таны хэлсэн үгийг гишүүн өөрөө мөн л гүтгэлэг гэж мэдэгдсэн. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?
Би мессежүүдийг нь хараахан дэлгээгүй байна л даа. Яваандаа дэлгэнэ. 6-р сард болсон экспод явахдаа Д.Мурат Б.Пүрэвдорж болон хоёр найзынхаа зардлыг даасан гэсэн. Ингэхдээ Казакстанд байдаг Д.Муратын худ нь дуулж хуурдаж, биеэ үнэлдэг хүүхнүүдийг зуучилж авчирч өгсөн гэдэг. Ингээд гурван өдөр зугаагаа гаргасан талаараа ярьсан. Д.Мурат, Б.Пүрэвдорж хоёр ерөнхийлөгчийн баг командаар явсан ч ямар ч албаны ажилд оролцоогүй. Харин Казакстанд очиж зугаагаа гаргуулсныхаа төлөө Д.Пүрэвдорж Д.Муратын Баян-Өлгийд байх цементний үйлдвэрийнх нь санхүүжилтийг шийдэхэд тус болсон байдаг юм.
Энэ бүхнийг дэлгэсний төлөө намайг сүүлдээ МАН-ын явуулгаар ажиллаж байгаа хүүхэн гэж ярьж байна. Эцсийн эцэст нэг хүний ёс зүйгүй, ухамсаргүй байдлаас бол сүүлдээ хоёр нам, цаашлаад хоёр үндэстэн хоорондын асуудал яриагдах нь байна шүү дээ, энэ янзаараа.
Та одоо яг юу хүсээд байна вэ?
Би өөрийн нэр төрөө алдахын тулд эсвэл нэр төр олохын тулд энэ мэдээллийг тараасангүй. Ганц бие эмэгтэйчүүдийн өмнө тулгамддаг маш том асуудлыг л өөр дээрээ мэдрээд нийгэмд дэлгэж байгаа юм. Яг ийм асуудалтай тулгарсан эмэгтэйчүүд нийгэмд шууд ил гаргадаг байхыг хүсч байна.
Яагаад бид хүчирхийлэлд өртөж, дуугүй явах ёстой юм. Яагаад хэдэн төгрөгийг нь аваад амаа хамхиад суух ёстой юм. Би Д.Мурат мэтийн ёсзүйгүй хүмүүстээ арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Цаашлаад миний өвчтэй ээжээс уучлалт гуйлгахыг хүсч байна.
Энэ асууудалд нам нь, ёсзүйн хороо нь хариуцлагаа тооцооч ээ гэж шаардаж байна! Эмэгтэйчүүдийг төлөөлж байгаа 13 гишүүн нь яагаад дуугарахгүй байна вэ гэдгийг асуумаар байна!
Төрийн толгойд гарсан хүн нь жирийн нэгэн эмэгтэйг ингэж доромжилж байхад гудамжинд явж байгаа нөхөр эмэгтэй хүн рүү харж эрхтнээ гаргаж шээгээд явахад ч хууль үйлчлэхгүй нь байна шүү дээ, энэ нийгэмд!
Би энэ асуудлыг шалгаж байгаа гээд суугаад байгаа хуулийн байгууллага, ёсзүйн хороонд нь хандаж хэлэхэд "Д.Муратын эрхтнийг ил гаргаад цацагдсан зурагтай нь харьцуулж судал!" гэж хэлмээр байна!
Танд баярлалаа.
CONTROL.MN