Ц.ЗОРИГЛОН : НОХОЙНЫ АРЬС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИНА ГЭХ МЭДЭЭЛЭЛ ГАРАХ БОЛСОН

2018-01-24  

 "Азтай савар амьтанд хайртай залуус" нэртэй амьтан хамгаалах групп байдаг тухай уншигч, үзэгч та бүхэн дуулсан нь лавтай. Тэд 2012 онд байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл гудамжинд орхигдсон, гэмтэж бэртсэн муур, нохойг аварч, хамгаалах ажлыг сайн дураараа зохион байгуулсаар иржээ. Үүний хажуугаар жил ирэх бүр олширсоор байгаа золбин нохой, муурыг цэгцлэхэд ч санаагаа чилээн ажиллаж байна. Бид энэ удаад "Азтай савар амьтанд хайртай залуус " ТББ-ын ТУЗ-ийн дарга Ц.Зориглонтой ярилцлаа.

Танай "Азтай савар амьтанд хайртай залуус"  групп хэзээ байгуулагдаж байв. Ер нь яагаад амьтан хамгаалах болсон юм бэ?

Манай байгууллага анх 2012 онд үүсгэн байгуулагдсан. Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт нарын хүмүүсийн санаачлагаар үүссэн. Гудамжинд хараа хяналтгүй орхигдсон муур, нохой зэрэг амьтны асуудлыг нэг л аргаар шийдэж ирсэн. Буудах. Гэвч үр дүнд нохой муур цөөрөөгүй. Харин ч гэмтэж бэртэж, өвчин зовлондоо шаналах амьтад олширсон. Тэднийг харж хандах хэн нэгэн хэрэгтэй байсан учраас хэсэг залуус сонирхлоороо нэгдэн бүлэг болоод сүүлдээ ТББ болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Анх 2012 онд "Гудамжны нохдыг аваръя!" нэртэй аян өрнүүлж хашаа байшин түрээслээд, 60-70 нохой аварсан. Энэ тоо их юм шиг боловч хотод байгаа нийт золбин нохойтой харьцуулахад маш бага тоо л доо. Тиймээс бидний анх тавьсан "эзэнгүйдсэн, гэмтэж бэртсэн нохой муурыг хамгаалах" зорилго тийм үр дүнтэй биш санагдаж эхэлсэн. Ингээд өөр гарц судалж эхэлсэн. Ингэснээр спей л хамгийн шилдэг арга юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Гудамжны золбин муур, нохдыг цөөлөх, цааш олшруулахгүй байх арга. Тэгээд 2014 оноос нийслэлтэй хамтарч ажиллах гэж их хичээлээ. Бүр нохой, муур тэжээх журам хүртэл гаргах гэж оролдлоо. Даанч тухайн үед батлагдаагүй.

2012 онд байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл нийт хичнээн амьтан аварсан байна вэ?

Манай цахим бүлэг одоо 78 мянган хүнтэй болсон байна. Манай байгууллагаар дамжуулаад спей заслага хийлгэсэн, эзэнтэй 600 гаруй нохой, муур байна. Энэ бол хангалттай тоо биш юм шиг боловч 600 гаруй нохой жилд 2 удаа ороо нь орно. Нэг удаадаа 6-8 гөлөг гаргана. Нэг удаадаа 7200 болж үржинэ. Түүнийг нь дахиад зургаагаар үржүүлэхээр 20-30 мянган нохой төрж золбин болохоос сэргийлсэн гэсэн үг. Төсвөөс ч маш олон төгрөг хэмнэсэн гэсэн үг. Нэг нохойг 12000 мянган төгрөгөөр устгадаг гээд бодохоор бас их тоо гарна. Үүн дээр нэмээд золбин нохой бага болох тусмаа иргэд айх аюул бага, халдварт өвчин ч багасна гэсэн үг. Бидний хувьд ч гудамжинд бэртэж, гэмтсэн амьтан харж өрөө өвтгөхгүй болж байгаа хэрэг л дээ.

Улаанбаатар хотод 100 гаруй мянган айл гэр хороололд амьдарч байгаагийн 70-80% нь нохойтой. 2012 онд нохой шатаах зуухыг 500 сая төгрөгөөр барьсан. Гэвч өнөөдөр ажиллахгүй зогсчихсон. Иргэдээс золбин нохой, муур худалдаж авч устгах гэж нэг хэсэг оролдсон . Энэ нь мөн л ямар ч үр дүнгүй. Харин ч нохой үржүүлгийг дэмжсэн хэлбэр болсон. Харин одоогийн хотын удирдлагууд спей хөтөлбөрийг дэмжих хандлагатай байна. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт золбин нохойны бүртгэл явуулж эхэлсэн байна. Үүнд баяртай байна. Гэвч сүүлд нэг таагүй мэдээлэл гарч байна. "Эко парк" төслийн хүрээнд нохойны арьс боловсруулах үйлдвэр барина гэх. Энэ бол байж боломгүй асуудал. Амьтны эрх талаасаа ч маш буруу, үр ашиг талаасаа ч ямар ч үр дүнгүй. Хонь, ямааныхаа арьсыг боловсруулах үйлдвэр барьж чадаагүй байж юун нохойны арьс боловсруулах үйлдвэр. Тийм биз дээ?

Спей цацлага хэрэглэж золбин нохой муур үржихээс сэргийллээ гээд сая хэллээ. Түүнээс гадна танай группийн залуус энд тэнд хэвтэх эзэнгүй нохой муурыг аварсан, асарсан тохиолдол маш их байдаг юм байна. Өнөөдрийг хүртэл яг хэдэн амьтан аварсан гэдэг судалгаа гаргаж үзэв үү?

Заавал байгууллагын оролцоогүйгээр группийн залуус маань сайн дураараа ийм үйл ажиллагаа маш ихээр зохион байгуулдаг. Тухайлбал, нэг нь хөлдөж үхэх гэж байсан гөлөгтэй таараад мэдээллээ оруулахад нөгөө нэг амьтанд хайртай хүн нь түүнийг нь үрчилж авдаг байх жишээний. Үүнийг тооцвол маш их тоо гарна. Байгууллагын зүгээс спей хийж өгч тусладаг. Бүүр их зардал шаардлагатай, гэмтэж бэртсэн амьтад байвал манай байгууллагын дансаар хандив цуглуулаад эмчилгээг нь хийгээд явдаг.

Ийм тохиолдол хэр их гардаг вэ?

Ер нь их шүү. Манай жолооч нар хурдаа тохируулж явахгүйгээс болж нохой муурыг маш ихээр дайрч, гэмтээж байна. Мөн өөрийн тэжээсэн амьтнаа ч гудамжинд хаядаг хүмүүс байх юм. Тэжээсэн амьтнаа зодож, гэмтээх ч тохиолдол гарч байна.

Та бүхэн амьтан аврах, үржлээс нь хамгаалах ихэнх зардлаа өөрсдөө гаргадаг гэлээ. Өөрсдөөсөө зардал гарган гарган ийм ажил хийх хэрэг байна уу?

Энэ үйл ажиллагаагаар ямар ч мөнгө олохгүй.Үнэхээр амьтанд хайртай даа л хийж байна. Хааяадаа хандив цуглуулна. Мөн өөрсдөө тоглолт зохион байгуулж олсон орлогоо үйл ажиллагаандаа зарцуулна. Манай группийн гишүүн С.Саранцацралт, С.Төгс-Оюун гэх мэт зураач, уран бүтээлчид бидэнд уран бүтээлээ хандивладаг. Түүнийг нь бид дуудлага худалдаанд оруулж мөн үйл ажиллагааныхаа зардлыг гаргаж авдаг.

Гудамжнаас олсон амьтдаа эмчилж, арчилчихаад дараа нь яах вэ? Эзэнтэй болгох нь асуудал биз?

Эзэн олдох нь их хэцүү болсон. Бараг олдохгүй шахам болж байна. Талх биш учраас. Тиймээс бид маш хурдан үржлийг нь зогсоох арга хэмжээ л авах шаардлагатай байна. Үүнтэй зэрэгцээд одоо хэрэгжүүлж байгаа шууд устгадаг аргыг ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. /Бид хэдий амьтанд хайртай ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй/ Ингэж байж үр дүн гарна. Үгүй бол бид ганц амьтан аварчихаад арай гэж эзэнтэй болгох гээд ядаж байтал тэнд нэг нөхөр 5-6 гөлөг гаргаад, түүнийг нь зах, хогийн цэг бараадуулж хаяад байхаар өөрчлөлт, үр дүн гарахгүй байна л даа. Одоо бүр сүүлдээ гудамжны амьтдын тоонд Добермен, Хаски, Спанел зэрэг дэлхийд үнэлэгддэг үүлдрийн нохойнууд хүртэл ороод эхэлж. Энэ бол замбараагүй үржилтэй, түүнтэй тэмцэх арга байхгүйтэй л холбоотой. 2003 онд гарсан "нохой, муур тэжээх журам"-ыг үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Ингэснээр үүлдрийн нохой, муур үнэгүйдэхээс сэргийлнэ, гудамжны золбин амьтад цөөрнө, устгалд зарцуулдаг хэдэн тэрбум төгрөгөө ч хэмнэнэ.

ЗӨВХӨН УЛААНБААТАР ХОТОД ЖИЛ ҮР 60-80 МЯНГАН ЗОЛБИН НОХОЙ УСТГАДАГ. ҮҮНДЭЭ ЖИЛ БҮР НЭГ ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ

Та бүхэн спей гээд л яриад байна. Гэвч өнөө маргаашийн хоолоо яая гэсэн амьдралтай хүмүүс маш олноороо байхад юун тэр нохой, муурны спейд 5 тэрбум төгрөг зарцуулах вэ гэдэг нь асуудал шүү дээ?

Хүмүүс үүн дээр ямар ч ойлголтгүй байдаг юм билээ. 2011 оноос хойш гудамжны нохой, муурны устгалд 6 тэрбум гаруй төгрөг зарцуулчихсан байна шүү дээ. Нэг нохой, муурыг 12000 төгрөгөөр устгадаг. Зөвхөн Улаанбаатар хотод жил үр 60-80 мянган золбин нохой устгадаг гээд бод. Үүндээ жил бүр нэг тэрбум орчим төгрөг зарцуулдаг гэсэн үг. Харамсалтай нь огтхон ч багасдаггүй. Бүр нэмэгдэж байна. Тэр хэрээр устгалын зардал нь ч нэмэгдэж байна. Спей, заслага хийж үржлийг нь зогсоосноор жил бүр гаргадаг энэ зардлыг харин ч хэмнэх боломжтой болно.

Та бүхэн судалгаа хийж үзсэн байх. Олон улсын жишиг ямар байдаг юм бэ?

Ерөөсөө л спей, заслага. Маш нарийн хуулийн зохицуулалттай. Гэвч манайд нохой, муур хоёр хуулийн гадна хаягдчихсан. Дархан цаазат амьтнууд нь хуультай. "Таван хошуу мал төрийн хамгаалалтанд байна" гээд Үндсэн хуулиндаа заагаад өгчихсөн. Ингээд гэрийн тэжээвэр амьтдаас нохой, мууранд ямар ч зохицуулалт байхгүй. Бидний саналаар бол нохой, муур үржүүлдэг хүмүүст татвар ногдуулдаг байх хэрэгтэй. Ийм байдлаар цэгцлэхгүй бол зөвхөн нийслэлийн хэмжээнд 300 мянга гаруй золбин нохой байна. 60-80 мянгыг нь устгалаа, дахиад хэсэг нь хөлдөж, дайрагдаад эндлээ гэж тооцоход цаана нь ядаж л 100 мянга нь үлднэ ээ дээ. Энэ чинь дахиад л үржилд ороод тарсалтгүй өсөөд байгаа гэсэн үг.

 

Баярлалаа. Төгсөлд нь нохой, муур зэрэг амьтан тэжээдэг хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

Юун түрүүнд амьтан тэжээх гэж байгаа хүмүүс маш сайн төлөвлөх хэрэгтэй. Ойрын 10 жилд гадагшаа дотогшоо явах уу, хүүхэдтэй болох уу гээд нарийн төлөвлөх ёстой. Тэжээхээр шийдсэн бол заавал спей,заслага хийлгээрэй! Арваас доош насны хүүхэдтэй бол өөрөө л арчилна гэдгээ тооцох ёстой. Тэжээх амьтныхаа үүлдрийн онцлогийг судлах хэрэгтэй. Гадаа цасанд гүйж байх ёстой нохойг гэрт тэжээхээр дараа нь гарах үр дүнг тооцох шаардлагатай. Гэх мэт маш олон асуудал байна.

Танд баярлалаа.

 

С.ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
BB:buyantai ajil hiij bgaa zaluusd amjilt 2018-01-24
БУЯА:спей үнэхээр хэрэгтэй юм билээ. бусад улс оронд ч энэ аргыг хэрэглэдэг. 2018-01-24
NK:amjilt mash zov zuil yarij hiij bgaa humuus bn! Chadlaaraa demjij bn! 2018-01-25
Guest:Uneheer zov zuil hiij baina Manai hotiin udird**** yagaad ene asuudliig toohgui baina? Ene zaluus getel oorsdoo sanaachlan ajillaj baina sh dee 2018-01-25
ul medeh:oron suutsand nohoi tejeedeg tegee nohoi muur tejeesem geed bairnii mongon deerees mongo bodoj avdag ter merm haa****agach ordiin yund ashiglagddin ter ntr todorhoigu bhan mongo avna 2018-01-26
zaya:С.Шүрэнчимэг Мэдээлэлдээ засвар оруулж болох уу цац**** биш зас**** шүү 2018-01-26
Ogi:Unheer mundag zaluus spei spei hutulbur heregtei bn 2018-01-27
С:Зас+ла+га 2018-01-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?