Миний ханийн нэг ангийнхан нь 20 жилийн дараа уулзсан. Нөхөр маань ясны хөдөлмөрч. Миний ханийн хөдөлмөрийг үнэлж шинэ жилээр Алтан гадас одонгоор шагнасан. Ангийнхаа уулзалтад цайны ганцаа өмсөж, энгэртээ Алтан гадас одонтойгоо Хөдөлмөрийн хүндэт медалиа хослуулан зүүгээд гарч одсон. Өөрөөс нь өөр одон медальтай хүн байхгүй гээд сэтгэл өндөр, энгэр ярсхийгээд ортол түүнийг тоож сүйд болох хүн олдсонгүй.
Ажиглавал ангийнх нь 25 хүүхэд энгэртээ Алтан гадас одон зүүсэн суух нь тэр гэнэ. 38 настай нэг ангийнхан З9-үүлээ цуглатал 26 нь Алтан гадас одонгоор ижилсжээ. Ийм нэгэн бодит явдлыг автобусанд сонслоо.
Буулгасан Ц.ХИШГЭЭ