АНУ-Д ӨНГӨРСӨН НЭГДҮГЭЭР САРД ШИНЭЭР АЖИЛД ОРСОН ИРГЭДИЙН ТОО 200 МЯНГА БОЛЖ ӨСЧЭЭ

2018-02-05  

АНУ-д өнгөрсөн нэгдүгээр сард шинээр ажилд орсон иргэдийн тоо 200 мянга болж өссөн байна. Энэхүү үзүүлэлт нь эдийн засагчдын таамгаас давжээ. Ингэснээр ажилгүйдлийн түвшин нь 4.1 хувь буюу 2000 оноос хойших хамгийн доод түвшинд хадгалагдсан хэвээр байгаа юм.

Ингэснээр АНУ бүрэн ажил эрхлэлтийг бий болгох зорилтоо биелүүлэхэд дөхсөөр байгааг шинжээчид онцолжээ. Мөн АНУ-ын цагийн цалингийн дундаж түвшин жилийн өмнөхтэй харьцуулахад өндөр хувиар буюу 2.9 хувиар өссөн талаар тус улсын Хөдөлмөрийн яам мэдээлжээ. Энэ нь 2009 оны зургаадугаар сар буюу эдийн засгийн хямрал дууссанаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм.

 

 

Н.ОДГИЙВ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?