ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОХУ-ЫН ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭХЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖЭЭ

2018-02-05  

Энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын Цаг уурын ажиглалтын түүхэнд тэмдэглэгдэхээр их хэмжээний цас орсон байна. Хур тунадасны хэмжээ 14 мм-т хүрсэн байна. Өмнө нь 1957 онд 11.2 мм хур тунадас орж байсан'' гэж Интерфакс агентлаг мэдээллээ. 

Москва хотод орж буй цасан шуурга даваа гаригт намжих төлөвтэй байна байгаа талаар албаныхан мэдээллээ. Түүнчлэн хүчтэй цасан шуурганы улмаас Москва хотын нисэх онгоцны буудлууд нислэгээ цуцалж эхэлсэн байна. Тодруулбал, Домодедово нисэх онгоцны буудал 10 нислэгээ түр хугацаагаар саатуулж, 15 нислэгээ цуцалжээ. Харин Шереметьево нисэх онгоцны буудал 54 нислэгээ, Внуково нисэх онгоцны буудал зургаан нислэгээ тус тус түр хугацаагаар саатуулаад байна.  Мөн Оросын онцгой байдлын албанаас цасан шуурга, хальтаргаа гулгаа ихтэй байгаа тул ард иргэдээ аль болох гадуур гарахгүй байх, сонор, сэрэмжтэй байхыг анхааруулжээ. 

 

Н.ОДГИЙВ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?