МАЛЬДИВ УЛС ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЛАА

2018-02-06  

Мальдив улсын Ерөнхийлөгч Абдулла Ямен 15 хоногийн онц байдал зарлаж байгаагаа даваа гарагийн орой төрийн мэдлийн телевизээрээ дамжуулан мэдэгдсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.


Онц байдал зарласнаас хэдхэн цагийн дараа тус улсын тусгайгийнхан Ерөнхийлөгч асан Момун Абдул Гаюмыг гэрээс нь хүргэнийх нь хамтаар баривчилсан байна. Засгийн газрыг түлхэн унагаахаар хуйвалдсан гэх шалтгаанаар тэднийг баривчилжээ.

Мальдивын одоогийн Ерөнхийлөгч А.Ямен мэдэгдэхдээ “Мальдивын бүх иргэн, манай улсад ажиллаж, амьдарч, аялж буй гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс онц байдал зарлалаа. Онц байдал зарласан хугацаанд хүмүүсийн тодорхой эрх хязгаарлагдана. Гэхдээ онц байдал нь бизнесийн салбарт, тухайлбал аялал жуулчлалын салбарт ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөхгүй” гэдгийг мэдэгдлээ.


Сөрөг хүчний улс төрчид, тэдний дотор Ерөнхийлөгч асан Мохамед Нашид, Ахмед Адиб нарыг суллах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Дээд шүүх нь гаргаснаас хойш Мальдивын улс төрийн байдал тогтворгүй болж эхэлсэн. Улс төрийн ямар нэгэн оролцоогүй шударга шүүх хурал болох хүртэл тэднийг суллах хэрэгтэй гэж шүүхийн шийдвэрт дурдсан байжээ.

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?