БНХАУ-ЫН АВТО МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ ӨНГӨРСӨН ОНД 7,2 ХУВИАР ӨСЧЭЭ

2018-02-06  

БНХАУ-ын  автомашин үйлдвэрлэгч “China FAW Group” 2017 оны тайлангаа олон нийтэд ил болгосон байна. Автомашин үйлдвэрлэлээр улсдаа анхдагч (компанийн өөр нэр нь “Автомашины нэгдүгээр үйлдвэр”) тус компани өнгөрсөн жил 3.408.000 ширхэг автомашин үйлдвэрлэжээ. Энэ нь ОХУ-ын бүх компаниудын үйлдвэрлэсэн машинаас гурав дахин их үзүүлэлт юм. Хятадын компанийн үйлдвэрлэл өнгөрсөн жил 7.2 хувиар өссөн байна.

Сонирхолтой нь, өнгөрсөн жил экспортоо 92 хувь буюу бараг хоёр дахин нэмэгдүүлсэн атлаа дөнгөж 40 000 ширхэгийг гадагш нь гаргасан байна. Энэ нь тус компанийн үйлдвэрлэсэн бараг бүх машин дотооддоо зарагдсан гэсэн үг юм. Цаашдаа экспорт энэ байдлаараа өсвөл 3-4 жилийн дараа нэг сая ширхэг машин экспортлох боломжтой юм. Компанийн удирдлагууд одоогоор 48 улстай хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд мөнгөн дүн нь 790 сая ам.доллар давжээ.

Тус компанийн үйлдвэрлэсэн седан загварын автомашин 65-75 мянган юанийн үнэтэй байгаа нь бусад үйлдвэрлэгчдийн үнээс бараг хоёр дахин хямд байгаа юм.  

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?