ПЁНЧАН 2018 ӨВЛИЙН ОЛИМПИЙН БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАГДЛАА

2018-02-08  

Өмнөд Солонгосын Пёнчан хот өвлийн олимпийн XXIII наадмыг зохион байгуулахад бэлэн болсон байна гэж Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдлээ.

Тэрээр Пёнчан хот өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангасан, Дэлхийн өвлийн спортын шилдэг тамирчид энд бүх хүчээ дайчлан өрсөлдөх л үлдсэн байна” гэжээ. “Энэ олимпийг зохион байгуулагчид Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж, даян дэлхийд энх тайвныг түгээхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргалаа. Хоёр Солонгосын төлөөлөгчид олимпийн нээлтийн ёслолд хамтдаа алхаж, мөсөн хоккейн хамтарсан багаа энэ олимпод оролцуулах гэж байна. Энэ бүхэн олимп болоод дэлхийн түүхэнд “түүхэн мөч” болж тэмдэглэгдэн үлдэх болно” гэдгийг онцолжээ.

17 өдөр үргэлжлэх өвлийн олимпийн XXIII наадам энэ баасан гарагт эхэлнэ. Энэ наадамд дэлхийн 92 улс орны 2900 гаруй тамирчин оролцох бөгөөд тэд 102 алтан медалийн төлөө өрсөлдөнө.

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?