"ПЁНЧАН 2018" НААДМЫН ҮЕЭР ТАМИРЧДАД 110 МЯНГАН БЭЛГЭВЧ ТАРААНА

2018-02-08  

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам өнөө орой эхэлнэ. Тэгвэл хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон спортын их наадам аль хэдийнэ эхний рекордоо тогтоогоод эхэлсэн байна. Юуны түрүүнд бэлгэвчний тоогоор өвлийн олимпийн наадмууд дунд шинэ дээд амжилт тогтоожээ.

Наадмыг зохион байгуулагчид нийт 110,000 бэлгэвч тараахаар төлөвлөсөн байна. Энэ нь “Ванкувер-2010”, “Сочи-2014” өвлийн олимпийн наадмуудтай харьцуулахад 10,000-аар их үзүүлэлт юм.

Бэлгэвчтэй сагснууд Олимпийн тосгоны эрэгтэй болон эмэгтэй ариун цэврийн өрөөнүүдэд байрлах гэнэ. Мөн хэвлэл мэдээллийн төвийн төв танхимд, эрүүл мэндийн төвүүдэд ч бэлгэвчтэй сагснууд байрших юм байна.

“Пёнчан-2018” наадамд 3,000 орчим тамирчин оролцоно. Нэг тамирчинд 37 бэлгэвч оногдоно гэсэн тооцоог CNN ээс хийжээ.

Спортын их наадмын үеэр ДОХ-ын халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор энэ тооны бэлгэвч тарааж байгаа гэж бэлгэвч үйлдвэрлэгчид тэмдэглэсэн байна.

Гэхдээ эдгээр бэлгэвчний дийлэнхийг тамирчид хэрэглэх бус, бэлэг дурсгалын зориулалтаар гэртээ авч харих болов уу гэж зохион байгуулагчид таамаглаж байна.Гэхдээ  Олимпийн наадмын үеэр бэлгэвч тарааж буй нь тийм ч шинэлэг зүйл биш юм байна.Тухайлбал

1988 зуны олимп : 1988 оны зуны олимпоор зохион байгуулагч БНСУ энэ санаачилгыг анх нэвтрүүлжээ. ДОХ-ын халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор энэ кампанит ажлыг эхлүүлсэн байна. /Сөүл, БНСУ/

1994 өвлийн олимп : Олимпийн наадмыг зохион байгуулагчид тамирчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, олны танил эрхмүүдэд ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх кампанит ажлын хүрээнд үнэгүй бэлгэвч тараажээ. /Лиллехамер, Норвеги/

2000 зуны олимп : Олимпийн наадмыг зохион байгуулагчид тамирчдад 90,000 бэлгэвч үнэгүй тараажээ. /Сидней, Австрали/

2010 өвлийн олимп : Халдварт өвчний тархалтыг хянах Британийн Колумбийн төв тамирчид болон албаны хүмүүст 100,000 бэлгэвч үнэгүй тараажээ. /Ванкувер, Канад/

2016 зуны олимп : Рио де Жанейрогийн зуны олимп мөн л тараасан бэлгэвчний тоогоор рекорд тогтоосон юм. Нийт 450,000 бэлгэвч тараажээ. Энэ нь нэг хүнд 42 бэлгэвч оногдсон үзүүлэлт. /Рио де Жанейро, Бразил/

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?