ПХЕНЬЯНД ЦЭРГИЙН ПАРАД ЭХЭЛЛЭЭ

2018-02-08  

Хойд Солонгосын Пхеньян хотод өнөөдөр өглөө цэргийн ёслолын парад эхэлсэн байна. Хойд Солонгосын үндэсний телевизээр цэргийн парадын тухай өглөөнөөс хойш огт мэдээлээгүй, үзүүлээгүй боловч Пхеньян дахь Ким Ир Сений талбайд парад өглөөний 10.30 цагт эхэлсэн байна.

Пёнчаны олимпийн наадам эхлэхийн өмнө Хойд Солонгос АНУ-д цөмийн зэвсгийн хүчин чадлаа гайхуулах гэж пуужин харвах эсэхийг олон улс анхааралтай ажиглан харж байгаа юм.

Хойд Солонгост бизнестэй Канадын нэгэн бизнесмен Пхеньянд замын хөдөлгөөн ихсэж, Ким Ир Сений талбайг чиглэсэн машинуудын цуваа түгжрэл үүсгэж буй талаар твиттер хуудсандаа бичжээ.

Хойд Солонгост сүүлд 2017 оны дөрөвдүгээр сарын 15-нд Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын парад болж байсан юм.  Ким Ир Сен удирдагчийн 105 жилийн ойд зориулж, Пхеньян тив хоорондын баллистик пуужингууд хөөргөсөн байсан юм.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?