“ПЁНЧАН 2018” НААДАМ ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

2018-02-09  

“ПЁНЧАН 2018”наадам ӨНӨӨДӨР нээлтээ хийнэ.

“Пёнчан 2018” өвлийн олимпийн XXIII наадмын нээлт өнөөдөр Улаанбаатарын цагаар 19.00 цагаас олимпийн цэнгэлдэх хүрээлэнд эхэлэх юм.  Өнөөдрөөс эхлэн 17 хоногийн турш 92 орны 2925 тамирчин спортын 15 төрөлд 102 багц алтан медалийн төлөө өрсөлдөнө. Энэ нь “Ванкувер 2010”-д 82 орны 2633, “Сочи 2014” наадмын 88 орны 2858 тамирчин оролцсон амжилтыг ахиулсан үзүүлэлт юм байна.

Мөн олимпийн наадмын өмнө болсон хэлцэлүүд Өмнөд болон Хойд Солонгосын харилцааг сайжруулахад дөхөм болохоос гадна хоёр орны хоккейн эмэгтэйчүүдийн шигшээ баг хамтран олимпод орж байгаараа онцлогтой. Үүнээс гадна допингийн асуудлаас болж, Оросын тамирчид Олон улсын олимпийн хорооны нэрийн дор оролцох бол шинээр анх удаа цагаан олимпод өрсөлдөх орны тоо ч нэмэгдсэн гээд энэ удаагийн өвлийн олимп дуулгах сонин ихтэй. олон дуулиан дагуулсан Пёнчаны наадам өнөөдөр хөшгөө нээхэд бэлэн болжээ.

Өчигдөр шинээр олимпийн төрөлд хөтөлбөрт багтсан кёрлингийн холимог хосын тоглолтууд эхэлж, олимпийн наадмын өрсөлдөөнийг эхлүүлсэн бол өнөөдөр гурван төрлийн уралдааны урьдчилсан тоглолтууд болно. Тодруулбал, кёрлингийн холимог багийн III тойргийн тоглолт болж, уран гулгалтын багийн төрлийн богино үзүүлбэр болон цанын фристайл харайлтын төрлүүд явагдах юм.

Тэртээ 1988 оны Зуны олимпийн наадмыг зохион байгуулж байсан БНСУ-ын ард түмэн 30 жилийн дараа өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахад ийнхүү бэлэн боллоо. Олимпийн наадмын нээлтийн энэ өдөр дараах төрлийн тэмцээнүүд  явагдана.

ХУВААРЬ : (2018.02.09)

Кёрлингийн холимог багийн III тойрог

  • 07:35 мин. БНСУ – Норвеги
  • 07:35 мин. АНУ – Швейцар
  • 07:35 мин. БНХАУ – Канад
  • 07:35 мин. Оросын олимпийн баг – Финланд

Уран гулгалт

  • 09:00 мин. Багийн эрэгтэй богино үзүүлбэр  
  • 10:45 мин. Багийн хосын богино үзүүлбэр

Цанын фристайл

  • 09:00 мин. Эмэгтэй могул төрлийн урьдчилсан шат
  • 10:45 мин. Эрэгтэй могул төрлийн урьдчилсан шат

Кёрлингийн холимог багийн IV тойрог

  • 12:35 мин. Канад – Финланд
  • 12:35 мин. БНХАУ – Оросын олимпийн баг
  • 12:35 мин. АНУ – БНСУ
  • 12:35 мин. Швейцарь – Норвеги

 

 

 

 

Н.ОДГИЙВ


 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?