ТАЙВАНЫ ГАЗАР ХӨДЛӨЛТӨНД ӨРТӨЖ БЭРТЭЖ ГЭМТСЭН ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДСЭЭР БАЙНА

2018-02-09  

Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас хүнд гэмтэл авч, улмаар нас барсан иргэдийн тоо нэмэгдсэн байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 10 хүн нас барж, 267 хүн гэмтэж бэртжээ. Үүнээс гадна 58 хүн сураггүй алга болж, эрэн хайх ажиллагаа явагдсаар байгааг тус улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээллэсээр байна. 

Тайванийн нутгийн ихэнх хэсгийг хамарч, ялангуяа Хуалиенд 7 балл орчимд хүрсэн нь 2000 оноос хойш анх удаа тохиож буй хамгийн хүчтэй газар хөдлөлт болсныг эрдэмтэн, судлаачид онцолж байгаа юм. Мөн энэ удаагийн газар хөдлөлт нь цар хүрээгээрээ өргөн тул дараа дараагийн газар хөдлөлтийг дагуулж магадгүй гэсэн таамаглал ч байсаар байна. Гэхдээ баллын хувьд буурсаар байх болно хэмээн Өмнөд Калифорнийн их сургуулийн Газар хөдлөлтийн төвийн судлаачид үзэж байна. Энэхүү 7 баллын газар хөдлөлтийн дараа дахин газар хөдлөлт дагуулах эсэхийг тогтооход ойролцоогоор 72 цагийн хугацаа хэрэгтэй тул анхаарал, сэрэмжтэй байхыг Тайванийн мэргэжилтнүүд ард, иргэддээ анхааруулж байна.

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?