Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас хүнд гэмтэл авч, улмаар нас барсан иргэдийн тоо нэмэгдсэн байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 10 хүн нас барж, 267 хүн гэмтэж бэртжээ. Үүнээс гадна 58 хүн сураггүй алга болж, эрэн хайх ажиллагаа явагдсаар байгааг тус улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээллэсээр байна.
Тайванийн нутгийн ихэнх хэсгийг хамарч, ялангуяа Хуалиенд 7 балл орчимд хүрсэн нь 2000 оноос хойш анх удаа тохиож буй хамгийн хүчтэй газар хөдлөлт болсныг эрдэмтэн, судлаачид онцолж байгаа юм. Мөн энэ удаагийн газар хөдлөлт нь цар хүрээгээрээ өргөн тул дараа дараагийн газар хөдлөлтийг дагуулж магадгүй гэсэн таамаглал ч байсаар байна. Гэхдээ баллын хувьд буурсаар байх болно хэмээн Өмнөд Калифорнийн их сургуулийн Газар хөдлөлтийн төвийн судлаачид үзэж байна. Энэхүү 7 баллын газар хөдлөлтийн дараа дахин газар хөдлөлт дагуулах эсэхийг тогтооход ойролцоогоор 72 цагийн хугацаа хэрэгтэй тул анхаарал, сэрэмжтэй байхыг Тайванийн мэргэжилтнүүд ард, иргэддээ анхааруулж байна.
Н.ОДГИЙВ