УЛС ОРНЫ УДИРДАГЧИД РАУЛЬ КАСТРОГООС СУРАЛЦ

2016-03-27  

Обамаг айлчлах болгонд улс орны тэргүүнүүд хөл алддаг. Онгоцны буудалдаа тосож, үдэж өгдгөө төрийн тэргүүнүүд нь болих хэрэгтэй. Кубын ерөнхийлөгч Рауль Кастрогоос суралцацгаа гэж Оросын Коммунист Намын дарга Геннадий Зюганов хэллээ. Мөн  юм л бол бусад орны тэргүүлэгчдийн дал мөрийг нь алгадах дуртай Обамаг Рауль Кастро хорьж чадсан нь Зюгановын сэтгэлд нийцжээ. Энэ бол эр хүний, төдийгүй Рауль Кастрогийн нэр хүндийг өргөлөө гэж тэр дуу алдлаа.

Раулийн "Та нар хоригоо цуцалсан л юм бол, манай газар нутгийг чөлөөлж өг. Тэгээд хоёр талын хамтын ажиллагаагаа хөгжүүлье" гэж уулзалтаа эхлүүлсэн байна. Обамагийн айлчлал нь 88 жилийн дараа хийсэн АНУ-ын ерөнхийлөгчийн айлчлал гэдгээрээ онцлог байлаа. 1960-аад оноос хойш бүтэн жарны турш муудсан харьцаа 2014 оноос эхлэн зөөлөрч, 2015 онд дипломат харилцаагаа сэргээж, 2016 онд дахин дээд хэмжээний айлчлал хийж буй нь энэ.

Сонирхолтой нь, Фидель Кастро "АНУ-ын ерөнхийлөгчөөр хар арьстан хүн сонгогдсоны дараа Кубад дээд хэмжээний айлчлал хийх болно" гэж тэртээ хагас зууны өмнө хэлсэн үг өнөөдөр биеллээ олжээ.

Куба, АНУ-тай дипломат харилцаагаа сэргээж, хоригоо цуцалж байгаа нь АНУ-аас Кубад барьж байгаа бэлэг биш, цаагуураа Оросыг ганцаардуулах, шахах бодлогын үргэлжлэл гэж шинжээчид үзэж байна. Яагаад гэвэл, Куба бол АНУ руу дунд тусгалын пуужин харвах хамгийн оновчтой байрлал юм. Тиймээс ч Оросын цэргийн бааз Кубад байрладаг байсан. Айлчлалын үр дүнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг Кубад хийхээр болжээ.

 

 

Тоймч Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зоригоо:Байр сууриа хатуу илэрхийлсэн дээ 2016-03-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?