ОХУ-д оршин суудаг үндэстнүүдийн хүүхдийн уран зохиолын цуглуулга хэвлэгдэн гарсан байна. Энэ цуглуулгад 201 зохиолчийн 870 гаруй бүтээл багтжээ. Эдгээр бүтээлийг 55 хэлнээс орос хэлрүү орчуулжээ. Уран зохиолыг дэмжих хорооны ээлжит хуралдааны үеэр номын дээжийг гардуулсан байна. Нэмэлт мэдээллийг дуулгахад тус хорооноос өмнө нь олон үндэсний яруу найргийн цуглуулгыг гаргаж байсан бөгөөд хүүхдийн уран зохиолын цуглуулга нь хоёр дахь нь юм байна.
Хүүхдийн уран зохилын цуглуулгын редактораар ажилласан Алена Каримовагийн хэлснээр энэ номыг бүтээхэд зохиол, орчуулагч, дизайнер гээд 1000 гаруй хүн оролцжээ.
Н.ОДГИЙВ