ВАЛЕРИЙ ЗОРЬКИН ОРОСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ЗУРГАА ДАХЬ УДААГАА ТОМИЛОГДОВ

2018-02-13  

Оросын Холбооны Улсын Холбооны Зөвлөл 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгчөөр 75 настай Валерий Зорькиныг томиллоо.

Түүнийг Үндсэн хуулийн эрх мэдлийн дээд байгууллагын тэргүүнээр томилох саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэвшүүлжээ. Валерий Зорькины нэрийг энэ албан тушаалд дэвшүүлэх саналыг өмнө нь Холбооны Зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүйн болон Төрийн байгуулалтын Хороо тус тус дэмжсэн байна.

“Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн тухай”  хуульд 2009 онд оруулсан өөрчлөлтийн  дагуу ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгожээ. 

Валерий Зорькин ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн тэргүүнээр таван удаа буюу 1991, 2003, 2006, 2009 ба 2012 онд тус тус томилогдож байсан байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
williams owen :RECONOCER LAS INVERSIONES DE PRÉSTAMO Hola, ¿cuál es tu necesidad financiera? Proporcionamos al menos $ 100,000,000.00 al menos $ 2,000.00 a un máximo de $ 100,000,000.00 y la duración conveniente oscila entre 18 años y más años a una tasa de interés muy baja del 3%. Contáctenos a través de fundsservice0@gmail.com ¿Necesita un préstamo comercial? ¿Necesitas un préstamo privado? ¿Quieres comprar un auto? ¿Quieres financiar de nuevo? ¿Necesitas un préstamo hipotecario? ¿Necesita muchos recursos para comenzar una propuesta o extensión comercial? ¿Crees que has perdido tu confianza o tu carga financiera? Contáctanos sobre cooperación empresarial: envíanos un correo electrónico a fundsservice0@gmail.com 2018-05-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?